ЕВРЕЙ 2:5-18

ЕВРЕЙ 2:5-18 Ариун Библи 2013 (АБ2013)

Учир нь Тэр бидний ярьдаг ирэх ертөнцийг тэнгэрэлчүүдэд захируулсангүй. Харин нэг нь хаа нэгтээ ийнхүү гэрчилжээ. “Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, Хүмүүн гэгч юу болоод Та түүнийг анхаарна вэ? Та түүнийг тэнгэрэлч нараас арай доохно болгожээ, Алдар хүндийн титмийг Та түүнд өмсгөжээ, [Мутрынхаа бүтээлүүдийг захируулахаар томилжээ.] Та бүх юмсыг [түүний] хөл дор оруулсан” гэжээ. Учир нь бүх юмыг түүний эрхэнд оруулахдаа эрхэнд нь оруулаагүй юуг ч Тэр үлдээсэнгүй. Харин эдүгээ бүх юм түүний эрхэнд орсныг бид хараахан үзээгүй л байна. Харин Бурханы нигүүлслээр хүн бүрийн төлөө үхлийг амсахын тулд тэнгэрэлч нараас арай дорд болгогдсон бөгөөд үхлийн зовлонгийн учир цог жавхлан хийгээд хүндэтгэлийн титэм өмссөн Есүсийг бид хардаг. Олон хөвгүүдийг цог жавхланд авчрахдаа тэдний авралын Эхлүүлэгчийг зовлонгоор төгс болгох нь Түүнд зохистой байжээ. Бүх юмс Түүний төлөө бөгөөд Түүгээр бүх юмс байдаг. Учир нь Ариусгагч болон ариусгагдсан бүгд нэг гаралтай юм. Иймээс Тэр тэднийг ах дүүс гэж дуудахаас ичээгүй бөгөөд “Таны нэрийг Би Ах дүүстээ тунхаглана, Чуулган дунд Би Таныг магтах болно”, мөн “Итгэлээ Би Түүнд тавина” “Намайг болон Надад Бурханы өгсөн хүүхдүүдийг харагтун” гэжээ. Тийнхүү хүүхдүүд нь мах цусны тасархай болов. Түүнчлэн Тэр Өөрөө бас тасархай болсон. Ингэснээр Тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ хүчингүй болгоод, бүх насаараа үхлийн айдсаар боолчлогдож байсан бүгдийг чөлөөлөх юм. Учир нь Тэр үнэхээр тэнгэрэлч нарт бус, харин Абрахамын үр удамд санаа тавьдаг. Тиймээс Бурханы өмнө өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж хүмүүсийн нүглийн улмаас эвлэрүүлэл хийхийн тулд Тэр бүх талаараа ах дүү нартайгаа адил болох ёстой байв. Учир нь Тэр Өөрөө соригдон зовлон эдэлсэн тул соригдогсдод тусалж чадна.

Хуваалцах
ЕВРЕЙ 2 унших

ЕВРЕЙ 2:5-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

Учир нь Тэр бидний ярьдаг ирэх ертөнцийг тэнгэр элч нарт захируулсангүй. Харин нэг нь хаа нэгтээ ийнхүү гэрчилжээ. “Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавина вэ? Эсвэл хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ? Та түүнийг тэнгэр элч нараас арай дорд болгожээ. Та түүнд цог жавхлан ба хүндэтгэлийн титмийг өмсгөж, [Өөрийн мутрын бүтээлүүдээ захируулахаар томилжээ.] Та бүх юмсыг [түүний] хөл дор оруулсан” гэжээ. Учир нь бүх юмыг түүний эрхэнд оруулахдаа эрхэнд нь оруулагдаагүй ямар ч юмыг Тэр үлдээсэнгүй. Харин эдүгээ түүний эрхэнд бүх юмс оруулагдсаныг бид хараахан үзээгүй л байна. Харин Бурханы нигүүлслээр хүн бүрийн төлөө үхлийг амсахын тулд тэнгэр элч нараас арай дорд болгогдсон бөгөөд үхлийн зовлонгийн учир цог жавхлан хийгээд хүндэтгэлийн титэм өмссөн Есүсийг бид хардаг. Олон хөвгүүдийг алдар уруу авчрахдаа тэдний авралын Зохиогчийг нь зовлонгоор дамжуулан төгс болгох нь Түүнд зохистой байжээ. Бүх юмс Түүний төлөө бөгөөд Түүгээр бүх юмс байдаг. Учир нь Ариусгагч болон ариусгагдагсад бүгд нэг гаралтай юм. Иймээс Тэр тэднийг ах дүүс гэж дуудахаас ичээгүй бөгөөд “Таны нэрийг Би Өөрийн ах дүү нарт тунхаглана, Чуулганы дунд Таныг Би магтан дуулна”, мөн “Би Түүнд найдна”, “Намайг болон Бурханы Надад өгсөн хүүхдүүдийг харагтун” гэжээ. Тийнхүү хүүхдүүд нь цус ба махан биеийн тасархай болов. Түүнчлэн Тэр Өөрөө бас тасархай болсон. Ингэснээр Тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ устгаж, бүх насаараа үхлийн айдсаар боолчлогдож байсан тэдгээр хүмүүсийг чөлөөлөх юм. Учир нь үнэхээр Тэр тэнгэр элч нарт бус, харин Абрахамын үр удамд тусалдаг билээ. Тиймээс Бурханд хамаарах юмсад өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж хүмүүсийн нүглийн төлөөх эвлэрүүллийг хийхийн тулд Тэр бүх талаараа Өөрийн ах дүү нартайгаа төстэй болгогдох ёстой байв. Учир нь Тэр Өөрөө соригдон зовлон эдэлж байсан тул сорилтод орогсдод тусалж чадна.

Хуваалцах
ЕВРЕЙ 2 унших