ЕВРЕЙ 13:5-9
ЕВРЕЙ 13:5-9 Ариун Библи, 2004 (АБ2004)
Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй” гэж айлдсан. Тиймд бид зоригтойгоор “Эзэн миний туслагч мөн. Би айхгүй. Хүн намайг яах юм бэ?” гэдэг. Та нарт Бурханы үгийг ярьж, та нарыг тэргүүлж явсан хүмүүсийг сана. Тэдний биеэ хэрхэн авч явсны үр дүнг санаж, итгэлийг нь дуурай. Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ байна. Та нар янз бүрийн, хачин жигтэй сургаалуудад сэтгэл бүү татагд. Учир нь зүрх сэтгэл чинь хоолоор бус, нигүүлслээр тэнхрэх нь сайн. Хоол хүнсээр байгсад нь ямар ч ач тусыг олоогүй билээ.
ЕВРЕЙ 13:5-9 Ариун Библи 2013 (АБ2013)
Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй” гэж айлдсан. Тиймд бид зоригтойгоор “Эзэн миний туслагч. Би айхгүй. Хэн надад юу хийж чадах вэ?” гэдэг. Та нарт Бурханы үгийг ярьсан удирдагчдаа сана. Тэдний амьдралын хэв байдлын үр дүнг эргэцүүлж, итгэлийг нь дуурай. Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч бас мөнхөд хэвээрээ. Та нар янз бүрийн, хачин жигтэй сургаалд бүү татагд. Учир нь зүрх чинь хоолоор бус, нигүүлслээр тэнхрэх нь сайн. Хоолоор байгсад нь ямар ч тусыг олоогүй билээ.