ЕВРЕЙ 13:14-21
ЕВРЕЙ 13:14-21 Ариун Библи, 2004 (АБ2004)
Учир нь энд бидэнд мөнх хот алга. Харин бид ирэх хотыг эрж байна. [Тиймд] Түүгээр дамжуулан Бурханд Түүний нэрийг хүлээн зөвшөөрдөг уруулын үр жимс буюу магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе. Сайныг үйлдэхээ болон хуваалцахаа бүү март. Учир нь ийм тахилууд Бурханд тааламжтай. Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй. Бидний төлөө залбирагтун. Бид өөрсдийгөө аливаа зүйлд хүндлүүштэй авч явахыг хүсэн, сайн мөс чанартай гэдэгтээ бат итгэдэг. Намайг та нар уруу удахгүй очуулаасай гэж залбирахыг би хичээнгүйлэн гуйж байна. Хоньдын Хоньчин болох бидний Эзэн Есүсийг мөнх гэрээний цусаар дамжуулан үхэгсдээс амилуулсан амар амгалангийн Бурхан Өөрийнх нь хүслийг гүйцэтгэх аливаа сайн хэрэгт та нарыг чадвартай болгож, Өөрийнхөө мэлмийд тааламжтай зүйлийг бидний дотор бүтээлгэхээр Есүс Христээр дамжуулан ажиллаж байна. Есүс Христэд алдар нь [үеийн] үед байх болтугай. Амен.
ЕВРЕЙ 13:14-21 Ариун Библи 2013 (АБ2013)
Учир нь энд бидэнд бат орших хот алга. Харин бид ирэх хотыг эрж байна. [Тиймд] Түүгээр дамжуулан Бурханд магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе. Энэ нь Түүний нэрд талархах уруулын үр жимс юм. Сайныг үйлдэх ба хуваалцахаа бүү март. Учир нь ийм тахилууд Бурханд тааламжтай. Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил сэтгэлийг чинь сэрэмжилдэг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй. Бидний төлөө залбирагтун. Бид аливаа зүйлд хүндлүүштэй явахыг хүсэн, сайн мөс чанартай гэдэгтээ бат итгэдэг. Намайг та нар уруу удахгүй очуулаасай гэж би хичээнгүйлэн гуйж байна. Хоньдын Хоньчин болох бидний Эзэн Есүсийг мөнх гэрээний цусаар үхэгсдээс амилуулсан амар амгалангийн Бурхан Өөрийнх нь хүслийг гүйцэтгэх аливаа сайн хэрэгт та нарыг бэлэн болгож, Өөрийнхөө мэлмийд тааламжтай зүйлийг бидний дотор бүтээлгэхээр Есүс Христээр дамжуулан ажиллаж байна. Есүс Христэд алдар нь [үеийн] үед байх болтугай. Амен.