ЕВРЕЙ 13:1-7
ЕВРЕЙ 13:1-7 Ариун Библи 2013 (АБ2013)
Ах дүүсийн хайраа үргэлжлүүлье. Гаднынханд зочломтгой хандахаа бүү март. Учир нь зарим нь үүгээрээ тэнгэрэлчүүдийг мэдэлгүй зочилсон юм. Тэдэнтэй хамт хоригдсон мэт хоригдогсдыг санагтун. Та нар өөрсдөө ч гэсэн бие дотор байгаа тул ад үзэгдэгсдийг сана. Гэрлэлтийг бүгд хүндлэгтүн. Ор дэр нь ч бүү бузартаг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ. Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй” гэж айлдсан. Тиймд бид зоригтойгоор “Эзэн миний туслагч. Би айхгүй. Хэн надад юу хийж чадах вэ?” гэдэг. Та нарт Бурханы үгийг ярьсан удирдагчдаа сана. Тэдний амьдралын хэв байдлын үр дүнг эргэцүүлж, итгэлийг нь дуурай.
ЕВРЕЙ 13:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)
Ах дүүсийн хайраар хайрлахаа үргэлжлүүлье. Харь хүмүүст зочломтгой хандахаа бүү март. Учир нь зарим хүмүүс үүгээрээ тэнгэр элч нарыг мэдэлгүй зочилсон юм. Тэдэнтэй хамт хоригдсон юм шиг хоригдогсдыг санаж явагтун. Та нар өөрсдөө ч гэсэн бие дотор байгаа тул ад үзэгдсэн хүмүүсийг санаж яв. Бүгд гэрлэлтийг хүндлэгтүн. Ор дэр нь ч бузартаагүй байг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ. Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй” гэж айлдсан. Тиймд бид зоригтойгоор “Эзэн миний туслагч мөн. Би айхгүй. Хүн намайг яах юм бэ?” гэдэг. Та нарт Бурханы үгийг ярьж, та нарыг тэргүүлж явсан хүмүүсийг сана. Тэдний биеэ хэрхэн авч явсны үр дүнг санаж, итгэлийг нь дуурай.