ЕВРЕЙ 13:1-18

ЕВРЕЙ 13:1-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ах дүүсийн хайраар хайрлахаа үргэлжлүүлье. Харь хүмүүст зочломтгой хандахаа бүү март. Учир нь зарим хүмүүс үүгээрээ тэнгэр элч нарыг мэдэлгүй зочилсон юм. Тэдэнтэй хамт хоригдсон юм шиг хоригдогсдыг санаж явагтун. Та нар өөрсдөө ч гэсэн бие дотор байгаа тул ад үзэгдсэн хүмүүсийг санаж яв. Бүгд гэрлэлтийг хүндлэгтүн. Ор дэр нь ч бузартаагүй байг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ. Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй” гэж айлдсан. Тиймд бид зоригтойгоор “Эзэн миний туслагч мөн. Би айхгүй. Хүн намайг яах юм бэ?” гэдэг. Та нарт Бурханы үгийг ярьж, та нарыг тэргүүлж явсан хүмүүсийг сана. Тэдний биеэ хэрхэн авч явсны үр дүнг санаж, итгэлийг нь дуурай. Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ байна. Та нар янз бүрийн, хачин жигтэй сургаалуудад сэтгэл бүү татагд. Учир нь зүрх сэтгэл чинь хоолоор бус, нигүүлслээр тэнхрэх нь сайн. Хоол хүнсээр байгсад нь ямар ч ач тусыг олоогүй билээ. Бидэнд тахилын ширээ бий. Асарт үйлчилдэг хүмүүс түүнээс юм авч идэх эрхгүй байдаг. Учир нь ариун газар уруу цусыг нь нүглийн төлөөх тахил болгон тэргүүн тахилчийн авчирдаг тэдгээр амьтдын бие нь буудлын гадна шатаагддаг юм. Тиймээс Есүс Өөрийнхөө цусаар хүмүүсийг ариусгахын тулд бас хаалганы гадна зовсон билээ. Иймээс Түүнийг доромжилсон доромжлолыг бид үүрэн, буудлын гадна гарч Түүн уруу очицгооё. Учир нь энд бидэнд мөнх хот алга. Харин бид ирэх хотыг эрж байна. [Тиймд] Түүгээр дамжуулан Бурханд Түүний нэрийг хүлээн зөвшөөрдөг уруулын үр жимс буюу магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе. Сайныг үйлдэхээ болон хуваалцахаа бүү март. Учир нь ийм тахилууд Бурханд тааламжтай. Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй. Бидний төлөө залбирагтун. Бид өөрсдийгөө аливаа зүйлд хүндлүүштэй авч явахыг хүсэн, сайн мөс чанартай гэдэгтээ бат итгэдэг.

Хуваалцах
ЕВРЕЙ 13 унших

ЕВРЕЙ 13:1-18 Ариун Библи 2013 (АБ2013)

Ах дүүсийн хайраа үргэлжлүүлье. Гаднынханд зочломтгой хандахаа бүү март. Учир нь зарим нь үүгээрээ тэнгэрэлчүүдийг мэдэлгүй зочилсон юм. Тэдэнтэй хамт хоригдсон мэт хоригдогсдыг санагтун. Та нар өөрсдөө ч гэсэн бие дотор байгаа тул ад үзэгдэгсдийг сана. Гэрлэлтийг бүгд хүндлэгтүн. Ор дэр нь ч бүү бузартаг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ. Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй” гэж айлдсан. Тиймд бид зоригтойгоор “Эзэн миний туслагч. Би айхгүй. Хэн надад юу хийж чадах вэ?” гэдэг. Та нарт Бурханы үгийг ярьсан удирдагчдаа сана. Тэдний амьдралын хэв байдлын үр дүнг эргэцүүлж, итгэлийг нь дуурай. Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч бас мөнхөд хэвээрээ. Та нар янз бүрийн, хачин жигтэй сургаалд бүү татагд. Учир нь зүрх чинь хоолоор бус, нигүүлслээр тэнхрэх нь сайн. Хоолоор байгсад нь ямар ч тусыг олоогүй билээ. Бидэнд тахилын ширээ бий. Асрын үйлчлэгчид түүнээс юм авч идэх эрхгүй байдаг. Учир нь нүглийн учир ариун газарт тэргүүн тахилч цусыг нь авчирдаг амьтдын бие хуарангийн гадна шатаагддаг. Тиймээс Есүс бас Өөрийнхөө цусаар хүмүүсийг ариусгахын тулд хаалганы гадна зовсон билээ. Иймээс Түүнийг доромжилсныг нь бид үүрэн, хуарангийн гадна гарч Түүн уруу очицгооё. Учир нь энд бидэнд бат орших хот алга. Харин бид ирэх хотыг эрж байна. [Тиймд] Түүгээр дамжуулан Бурханд магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе. Энэ нь Түүний нэрд талархах уруулын үр жимс юм. Сайныг үйлдэх ба хуваалцахаа бүү март. Учир нь ийм тахилууд Бурханд тааламжтай. Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил сэтгэлийг чинь сэрэмжилдэг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй. Бидний төлөө залбирагтун. Бид аливаа зүйлд хүндлүүштэй явахыг хүсэн, сайн мөс чанартай гэдэгтээ бат итгэдэг.

Хуваалцах
ЕВРЕЙ 13 унших