ЕВРЕЙ 12:4-11

ЕВРЕЙ 12:4-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

Нүглийн эсрэг тэмцэлдээ цус урсгах хүртлээ та нар хараахан эсэргүүцээгүй байгаа. Та нарт хөвгүүд шигээ хандсан тэрхүү сэнхрүүллийг та нар мартжээ. “Миний хүү, Эзэний сахилгажуулалтыг хөнгөн үзэж болохгүй. Тэр чамайг зэмлэх үед сэтгэлээр бүү уна. Учир нь Эзэн хайрладаг хүнээ сахилгажуулдаг юм. Тэр хүлээн авдаг хүү болгоноо ташуурддаг” гэжээ. Та нарын тэвчдэг чинь сахилга баттай болохын төлөө юм. Бурхан хөвгүүдтэйгээ харьцдаг шигээ та нартай тийнхүү харьцдаг. Учир нь эцэг нь сахилгажуулдаггүй хүү хаа байна? Хэрэв бүгдээрээ хүртсэн сахилга та нарт байхгүй бол та нар хөвгүүд нь бус, бутач хүүхдүүд аж. Биднийг сахилгажуулдаг махан биеийн эцгүүд бидэнд байсан. Бид тэднийг хүндэлдэг байсан бол тэгэх тусмаа бид сүнснүүдийн Эцэгт захирагдан амьдрах нь үлэмж дээр бус уу? Учир нь тэд өөрсдийн үзэмжийн дагуу биднийг богино хугацаанд сахилгажуулсан юм. Харин Тэр бидний сайн сайхны төлөө ажээ. Тэгснээр бид Түүний ариун байдлыг хуваалцах юм. Бүх сахилгажуулалт нь тухайн үедээ баяр хөөртэй бус, харин уй гашуутай мэт санагдавч дараа нь энэ нь түүгээр сургагдсан хүмүүст зөвт байдлын амар амгалан бүхий үр жимсийг төрүүлж өгдөг.

Хуваалцах
ЕВРЕЙ 12 унших

ЕВРЕЙ 12:4-11 Ариун Библи 2013 (АБ2013)

Нүглийн эсрэг тэмцэлдээ цус урсгах хүртэлээ та нар хараахан эсэргүүцээгүй байгаа. Та нарт хөвгүүд шигээ хандсан тэрхүү сэнхрүүллийг та нар мартжээ. “Эзэний сахилгажууллыг бүү хөнгөн үз, хүү минь, Тэр чамайг зэмлэх үед сэтгэлээр бүү уна. Учир нь, хайрладаг хүнээ Эзэн сахилгажуулдаг. Хүлээн авдаг хүү болгоноо Тэр ташуурддаг” гэжээ. Та нарын тэвчдэг чинь сахилга баттай болохын төлөө юм. Бурхан хөвгүүдтэйгээ шигээ та нартай харьцдаг. Учир нь эцэг нь сахилгажуулдаггүй хүү хаа байна? Бүгдээрээ хүртсэн сахилга та нарт үгүй бол та нар хөвгүүд нь бус, бутач аж. Биднийг сахилгажуулдаг, махбодын эцгүүд бидэнд байсан. Бид тэднийг хүндэлдэг байсан бол тэгэх тусмаа бид сүнсний Эцэгт захирагдан амьдрах нь үлэмж дээр бус уу? Тэд үзэмжийнхээ дагуу биднийг хэсэг зуур сахилгажуулсан бол харин Тэрээр бидний сайн сайхны төлөө сахилгажуулсан ажээ. Тэгснээр бид Түүний ариун чанарыг хуваалцах юм. Бүх сахилгажуулал нь тухайн үедээ баяр хөөр бус, харин уй гашуу мэт санагдавч дараа нь энэ нь түүгээр дасгалжсанд нь зөвт байдлын амар амгалан бүхий үр жимсийг гаргаж өгдөг.

Хуваалцах
ЕВРЕЙ 12 унших