ЕВРЕЙ 11:22-29
ЕВРЕЙ 11:22-29 Ариун Библи, 2004 (АБ2004)
Итгэлээр, Иосеф нас барж байхдаа Израилийн хөвгүүд дүрвэх тухай дурдаж, өөрийнх нь ясыг хаана тавихыг гэрээсэлсэн билээ. Итгэлээр, Мосе төрөхөд түүнийг эцэг эх нь гурван сарын турш нууж байлаа. Учир нь тэд хүүгийнхээ сайхныг харж, хааны зарлигаас айгаагүй. Итгэлээр, Мосе эрийн цээнд хүрээд Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзав. Нүглийн цаг зуурын жаргалыг эдэлснээс Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм. Христийн төлөөх буруутгал нь Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагнал уруу харж байлаа. Итгэлээр, Мосе хааны уур хилэнгээс айлгүй Египетийг орхисон. Учир нь тэр үзэгдэхгүй Түүнийг харж байгаа мэт тэвчсэн ажээ. Итгэлээр тэр Дээгүүр Өнгөрөх баярыг сахиад цус цацав. Ингэснээр ууган хүүхдүүдийг устгасан нэгэн нь тэдэнд хүрэхгүй юм. Итгэлээр, тэд хуурай газраар явж байгаа юм шиг Улаан тэнгисийн дундуур гарсан. Египетчүүд түүгээр нь гарахыг завдахад тэнгис залгив.
ЕВРЕЙ 11:22-29 Ариун Библи 2013 (АБ2013)
Итгэлээр Иосеф, нас барж байхдаа Израилийн хөвгүүдийн гэтлэлийн тухай дурдаж, өөрийнх нь ясыг хаана тавихыг зааварлажээ. Итгэлээр, Мосег төрөхөд эцэг эх нь түүнийг гурван сарын турш нууж байлаа. Учир нь тэд хүүгийнхээ сайхныг хараад, хааны зарлигаас ч айсангүй. Итгэлээр Мосе, эрийн цээнд хүрээд Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзав. Нүглийн цаг зуурын зугаанаас Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм. Христийн төлөө буруутгагдах нь Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагналыг харж байлаа. Итгэлээр Мосе, хааны уур хилэнгээс айлгүй Египетийг орхисон. Учир нь тэр үл үзэгдэх Түүнийг харж байгаа мэт тэвчсэн ажээ. Итгэлээр тэр, Алгасалыг сахиад цус цацав. Ингэснээр ууган хүүхдүүдийг устгагч нь тэдэнд хүрээгүй юм. Итгэлээр тэд, Улаан тэнгисийн дундуур, хуурай газраар явж байгаа юм шиг л гарсан. Египетчүүд үүнийг нь оролдоод залгиулсан.