ЕВРЕЙ 11:13-16
ЕВРЕЙ 11:13-16 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэд бүгд амлалтуудыг хүлээж авалгүй, харин холоос тэдгээрийг харж, мэндчилж, өөрсдийгөө дэлхийд харь хүмүүс хийгээд цөлөгдөгсөд гэдгийг хүлээн зөвшөөрөн итгэл дотор нас барсан билээ. Учир нь тийн ярьдаг хүмүүс нь өөрсдийн нутгийг хайж байгаагаа тодорхой харуулдаг. Үнэндээ, хэрэв тэд гарч явсан нутгаа санаж байсан бол тэдэнд буцах боломж байх байсан. Харин тэд үлэмж дээр нутгийг хүсэж байв. Тэр бол тэнгэрлэг орон мөн. Тиймээс Бурхан нь тэдний Бурхан гэж нэрлэгдэхдээ тэднээс ичээгүй юм. Учир нь Тэр тэдний төлөө хотыг бэлджээ.
ЕВРЕЙ 11:13-16 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэд бүгд амлалтуудыг авалгүйгээр, харин холоос тэдгээрийг харж, батлан хэлж, өөрсдийгөө дэлхийд гаднынхан ба түр суурьшигчид гэдгийг хүлээн зөвшөөрч итгэл дотроо нас барсан билээ. Учир нь тийн ярьдаг нь эх нутаг хайж буйгаа тодорхой харуулдаг. Үнэндээ, тэд гарч явсан нутгаа санаж байсан бол тэдэнд буцах боломж байх байсан. Харин тэд үлэмж дээр нутгийг хүсэж байв. Тэр бол тэнгэрлэг орон мөн. Тиймээс Бурхан тэдний Бурхан гэж нэрлэгдэхдээ ичээгүй юм. Учир нь Тэр тэдэнд хот бэлджээ.