ЕВРЕЙ 10:1-14

ЕВРЕЙ 10:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

Учир нь Хуульд ирэх сайн юмсын жинхэнэ дүр нь бус, харин сүүдэр нь байдаг тул Хууль жил бүр байнга өргөдөг өнөөх л тахилуудаар, ойртон ирэгчдийг хэзээ ч төгс болгож чадахгүй. Эс бөгөөс, үйлчлэгчид нь нэгэнтээ цэвэршүүлэгдээд нүглийн мөс чанар нь цаашид байхгүй болсон тул тахилуудыг өргөхөө больсон байх байсан биш үү? Харин эдгээр тахил жилээс жилд нүглийн сануулга болдог. Учир нь бух, ямааны цусаар нүглийг авч хаях боломжгүй юм. Тиймээс Тэр ертөнцөд ирэхдээ “Та өргөл ба тахилыг хүсээгүй, Харин Та Надад бие бэлдсэн. Нүглийн төлөөх бүх шатаалт тахил ба өргөлийг Та таалаагүй. Тэгээд Би «Үзэгтүн. Бурхан минь, Таны хүслийг үйлдэхээр Би ирлээ. Миний тухай хуйлмал номд бичигдсэн» гэж хэлсэн” гэв. Дээрхийг хэлэхдээ “Тахил ба өргөл, нүглийн төлөөх бүх шатаалт тахил ба өргөлийг Та хүсээгүй. Та тэднийг таалаагүй. (Эдгээр нь Хуулийн дагуу өргөгддөг)” гэсэн. Дараа нь Тэр “Үзэгтүн. Таны хүслийг үйлдэхээр Би ирлээ” гэж айлдав. Тэр хоёрдахийг нь тогтоохын тулд анхныхыг нь зайлуулдаг. Энэхүү хүслээр бид Есүс Христийн нэг удаа бүгдийн төлөө биеэ өргөсөн өргөлөөр дамжуулан ариусгагдсан юм. Тахилч болгон өдөр бүр үйлчлэн, нүглийг хэзээ ч зайлуулж үл чадах өнөөх л тахилуудаа дахин дахин өргөсөөр зогсдог. Харин Тэр үүрд нүглийн төлөө нэг тахилыг өргөөд, Бурханы баруун гарт заларсан бөгөөд Өөрийнх нь дайснуудыг хөлийнх нь гишгүүр болгох хүртэл тэр үеэс хойш хүлээж байна. Учир нь Христ ариун болгогдогсдыг ганц тахилаар үүрд төгс болгожээ.

Хуваалцах
ЕВРЕЙ 10 унших

ЕВРЕЙ 10:1-14 Ариун Библи 2013 (АБ2013)

Учир нь хуульд ирэх сайн юмсын жинхэнэ дүр нь бус, харин сүүдэр нь байдаг тул хууль жил бүр байнга өргөдөг өнөөх л тахилуудаараа ойртон ирэгчдийг төгс болгож чадахгүй. Эс бөгөөс, үйлчлэгчид нь нэгэнт цэвэршигдээд нүглийн мөс чанар нь цаашид байхгүй болсон тул тахил өргөхөө больсон байх байсан биш үү? Харин тэр тахилд нь жилийн жилд нүглийн сануулга буй. Учир нь бух, ямааны цусаар нүглийг авч хаях боломжгүй юм. Тиймээс Тэр ертөнцөд ирэхдээ “Та өргөл ба тахилыг хүсээгүй, Харин Та Надад бие бэлдсэн. Шатаалт ба нүглийн тахилыг Та эс таалав. Тэгээд Би «Үзэгтүн. Бурхан минь, Хүслийг тань үйлдэхээр Би ирлээ. Миний тухай хуйлмал номд бичигдсэн» гэж хэлсэн” гэв. Дээрхийг хэлэхдээ “Тахил ба өргөл, шатаалт ба нүглийн тахилыг Та хүсээгүй. Та тэднийг эс таалав. (Эдгээр нь хуулийн дагуу өргөгддөг)” гэсэн. Дараа нь Тэр “Үзэгтүн. Хүслийг тань үйлдэхээр Би ирлээ” гэж хэлсэн. Тэр хоёр дахийг нь тогтоохын тулд анхныхыг нь зайлуулдаг. Энэхүү хүслээр бид Есүс Христийн, бүгдийн төлөө нэгмөсөн биеэ өргөсөн өргөлөөр ариусгагдсан юм. Тахилч болгон өдөр бүр үйлчлэн, нүглийг хэзээ ч зайлуулж үл чадах өнөөх л тахилуудаа дахин дахин өргөсөөр зогсдог. Харин Тэр нүглийн төлөөх ганц тахил үүрд өргөөд, Бурханы баруун гарт заларсан ба тэр цагаас дайснуудыг нь хөлийнх нь гишгүүр болгох хүртэл хүлээж байна. Учир нь Тэр ариун болгогдогсдыг ганц тахилаар үүрд төгс болгожээ.

Хуваалцах
ЕВРЕЙ 10 унших