ХАБАККУК 3:16-18
ХАБАККУК 3:16-18 Ариун Библи, 2004 (АБ2004)
Намайг сонсоход, дотор минь дэлсэж, чимээ шуугианд уруул минь чичирнэ. Ялзрал ясанд минь нэвтэрч, зогсож буй газартаа би салганан чичирнэ. Яагаад гэвэл биднийг түрэмгийлэгч ард түмнийг бостол, гамшигт өдөр ирэх хүртэл би нам гүм хүлээх ёстой. Хэдийгээр инжрийн мод цэцэглэлгүй, усан үзмийн мод үр жимсгүй болж, чидун модны ургац гарахгүй, талбайд ямар ч хүнс ургахгүй байсан ч, мөн хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч, би ЭЗЭНий дотор баясан хөөрч, авралынхаа Бурхан дотор баярлана.
ХАБАККУК 3:16-18 Ариун Библи 2013 (АБ2013)
Намайг сонсоход, дотор минь дэлсэж, Чимээ шуугианд уруул минь чичирнэ. Ялзрал ясанд минь нэвтэрч, Зогсож буй газартаа би салганан чичирнэ. Яагаад гэвэл биднийг түрэмгийлэгч ард түмнийг бостол, Зовлон шаналангийн өдөр ирэх хүртэл Би нам гүм хүлээх ёстой. Хэдийгээр инжрийн мод цэцэглээгүй, Усан үзмийн мод ч үр жимсгүй, Чидуны ургац гарахгүй, талбайд хүнс огт ургахгүй байсан ч Бас хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч ЭЗЭНий дотор би баясан хөөрч, Авралынхаа Бурхан дотор баярлана.