ЭХЛЭЛ 9:8-17

ЭХЛЭЛ 9:8-17 Ариун Библи 2013 (АБ2013)

Бурхан, Ноа болон түүнтэй хамт байсан хөвгүүдэд — Би Өөрийнхөө гэрээг та нартай болон та нараас хойших үр удамтай чинь байгуулна. Бас та нартай хамт байсан бүх амьтан, жигүүртэн шувууд, мал адгуус, газрын бүх амьтан, бүхээгнээс гарч явсан бүхэнтэй буюу дэлхий дээрх бүх араатан амьтантай байгуулна. Би та нартай гэрээ байгуулна. Бие махбодтой бүхнийг дахин хэзээ ч үерийн усанд устгахгүй. Газар дэлхийг сүйрүүлэх үер дахин хэзээ ч болохгүй. Бурхан —Та нартай болон та нартай хамт байгаа бүх амьтантай мөн хойчийн удамтай чинь байгуулах Миний гэрээний тэмдэг гэвэл: Би үүлэнд солонгоо татуулж, тэр нь дэлхийтэй Миний байгуулсан гэрээний тэмдэг болно. Намайг газар дээр үүл хуралдуулж, солонго тэр үүлэн дээр харагдах үед Би Миний болон та нарын, бие махбодтой бүх амьтны хооронд байгуулсан Өөрийн гэрээг санан дурсах болно. Ус дахин хэзээ ч махбодтой бүхнийг устгах үер болохгүй. Үүлэнд солонго татахыг Би хараад, Бурхан Миний болон дэлхий дээрх махбодтой хамаг амьтны хооронд байгуулсан мөнхийн гэрээгээ санан дурсах болно гэв. Бурхан, Ноад —Энэ бол Миний болон дэлхий дээрх хамаг махбодтоны хооронд Миний байгуулсан гэрээний тэмдэг болно гэв.

Хуваалцах
ЭХЛЭЛ 9 унших

ЭХЛЭЛ 9:8-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

Бурхан Ноа болон түүнтэй хамт байсан хөвгүүдэд нь өгүүлрүүн — Би Өөрийнхөө гэрээг та нартай болон та нарын үр хүүхэдтэй, бас та нартай хамт байсан бүх амьтан, жигүүртэн шувууд, мал адгуус, газрын бүх амьтан, хөвөгч авдраас гарсан бүхэнтэй буюу дэлхий дээрх бүх араатан амьтантай байгуулна. Би та нартай гэрээ байгуулна. Хамаг амьтныг дахин хэзээ ч үерийн усанд устгахгүй. Газар дэлхийг сүйрүүлэх үер дахин хэзээ ч болохгүй. Бурхан —Энэ бол та нартай болон та нартай хамт байгаа бүх амьтантай үеийн үед байгуулах Миний гэрээний тэмдэг болой. Би үүлэнд солонгоо татуулж, тэр нь Миний дэлхийтэй байгуулсан гэрээний тэмдэг болно. Намайг газар дээр үүл хуралдуулахад, тэр үүлэн дээр солонго харагдахад, Би Миний болон та нарын, мах цустай бүх амьтны хооронд байгуулсан Өөрийн гэрээг санан дурсах болно. Ус дахин хэзээ ч мах цустай бүхнийг устгах үер болохгүй. Үүлэн дээр солонго татахыг Би хараад, Бурхан Миний болон дэлхий дээрх мах цустай хамаг амьтны хооронд байгуулсан мөнхийн гэрээгээ санан дурсах болно гэв. Бурхан Ноад —Энэ бол Миний болон дэлхий дээрх хамаг амьтны хооронд Миний байгуулсан гэрээний тэмдэг болно гэв.

Хуваалцах
ЭХЛЭЛ 9 унших