ЭХЛЭЛ 49:1-12

ЭХЛЭЛ 49:1-12 Ариун Библи 2013 (АБ2013)

Иаков хөвгүүдээ дуудан —Та нар цугларцгаа. Би та нарт ирэх өдрүүдэд юу болох тухай хэлж өгье. Иаковын хөвгүүд ээ! Та нар цугларцгааж, сонсоцгоо! Эцэг Израилийнхаа үгийг сонсоцгоо! Реубен, чи бол миний ууган хүү, Миний хүч чадал, Сүр хүчний минь охь, Цог жавхлангийн оргил, Эрч чадлын дээд боловч Ус шиг бургилж байсан учир Чи эрч чадлын дээд болж чадахгүй. Чи эцгийнхээ орон дээр гарч, бузарласан. Тэр миний орон дээр гарсан юм. Симеон, Леви хоёр ах дүүс. Тэдний илд бол харгислалын зэвсэг юм. Сэтгэл зүрх минь тэдний чуулалд бүү оролцог. Алдар хүнд минь эдний чуулганд үл нэгдэг. Уурынхаа эрхээр тэд хүн алжээ Өөрийнхөө зоргоор эд үхрийн шөрмөс тасалжээ. Тэдний уур догшин ширүүн, Хилэн нь харгис хэрцгий учир хараал идэг! Би тэднийг Иаковын дунд хувааж Израилийн дунд тараана. Иуда! Чамайг ах дүү нар чинь магтан өргөмжлөх болно. Гар чинь дайсныхаа хоолойг багалзуурдах болно. Эцгийн чинь хөвгүүд чиний өмнө сөгдөн мөргөх болно. Иуда, чи бол арслангийн гүег юм. Хүү минь! Чи барьсан олзоо орхин босов. Тэр мяраан арслан шиг хэвтэнэ. Арслан болохынх нь хувьд хэн түүнийг босгохоор зүрхлэх вэ? Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй. Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй. Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно. Илжгээ усан үзмийн модноос уяж Дудрангаа хамгийн сайхан усан үзмийн модноос уяж Хувцсаа дарсанд, нөмрөгөө усан үзмийн шүүсэнд угаана. Дарснаас болж нүд нь улайж Сүүнээс болж шүд нь цайх болно.

Хуваалцах
ЭХЛЭЛ 49 унших

ЭХЛЭЛ 49:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

Иаков хүүхдүүдээ дуудан —Та нар цугларцгаа. Би та нарт ирээдүйд юу болох тухай хэлж өгье. Иаковын хөвгүүд ээ! Та нар цугларцгааж, сонсоцгоо! Эцэг Израилийнхаа үгийг сонсоцгоо! Реубен, чи бол миний ууган хүү, Миний хүч чадал, Сүр хүчний минь охь, Цог жавхлангийн оргил, Эрч чадлын дээд боловч Ус шиг бургилж байсан учир Чи эрч чадлын дээд болж чадахгүй. Чи эцгийнхээ орон дээр гарч, бузарласан. Тэр миний орон дээр гарсан юм. Симеон, Леви хоёр ах дүүс. Тэдний илд бол харгислалын зэвсэг юм. Сүнс минь, тэдний хуйвалдаанд бүү оролцог. Оюун санаа минь, тэдний уулзалтад бүү нэгдэг. Тэд уур хилэнгээрээ хүн алж, Өөрсдийн дур зоргоороо үхрийн хөлийн шөрмөсийг тасалжээ. Тэдний уур догшин ширүүн, Хилэн нь харгис хэрцгий учир хараал идэг! Би тэднийг Иаковын дунд хувааж, Израилийн дунд тараана. Иуда! Чамайг ах дүү нар чинь магтан өргөмжлөх болно. Гар чинь дайсныхаа хоолойг багалзуурдах болно. Эцгийн чинь хөвгүүд чиний өмнө сөгдөн бөхийх болно. Иуда, чи бол арслангийн гүег юм. Хүү минь! Чи барьсан олзоо орхин босов. Тэр мяраан арслан шиг хэвтэнэ. Арслан болохынх нь хувьд, хэн түүнийг босгохоор зүрхлэх вэ? Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй. Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй. Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно. Илжгээ усан үзмийн модноос уяж, Дудрангаа хамгийн сайхан усан үзмийн модноос уяж, Хувцсаа дарсанд, нөмрөгөө усан үзмийн шүүсэнд угаана. Дарснаас болж нүд нь улайж, Сүүнээс болж шүд нь цайх болно.

Хуваалцах
ЭХЛЭЛ 49 унших