ЭХЛЭЛ 46:28-34

ЭХЛЭЛ 46:28-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

Иаков Гошен уруу замчлуулахаар Иудаг урьдаар Иосефт илгээж, улмаар тэд Гошен нутагт хүрэлцэн иржээ. Иосеф хөсөг тэргээ бэлтгэж, эцэг Израильтайгаа уулзахаар Гошенд хүрч очоод, түүнд өөрийгөө үзүүлэн, хүзүүгээр нь тэврээд удтал уйлав. Израиль Иосефт хандаж —Чиний амьд байгааг харж, царай зүсийг чинь нүдээрээ үзсэнээс хойш би одоо үхье гэв. Иосеф өөрийн ах дүү нар болон эцгийнхэндээ хандаж —Би очиж Фараонд хэлье. Би түүнд “Канаанд байсан ах дүү нар болон эцгийнхэн маань над уруу хүрч ирлээ. Тэд бол хоньчид, угаасаа мал малласаар ирсэн улс. Тэд мал сүргээ, хамаг эд хөрөнгөө авч иржээ” гэе. Фараон та нарыг дуудаад “Та нар юу хийдэг улс вэ?” гэж асуухлаар нь та нар “Таны зарц бид болон бидний өвөг дээдэс хар багаасаа өдий хүртэл мал малласаар ирлээ” гэж хэлээрэй. Египетчүүд хоньчдод маш дургүй учир та нарыг Гошен нутагт суулгах болно гэв.

Хуваалцах
ЭХЛЭЛ 46 унших

ЭХЛЭЛ 46:28-34 Ариун Библи 2013 (АБ2013)

Иаков Гошен уруу замчлуулахаар Иудаг урьдаар Иосефт илгээж, улмаар тэд Гошен нутагт хүрэлцэн иржээ. Иосеф сүйх тэргээ бэлтгэж, эцэг Израильтайгаа уулзахаар Гошенд хүрч очоод, түүнийг өмнөө үзэгдмэгц хүзүүдэн авч, хүзүүгээр нь тэврээд удтал уйлав. Израиль Иосефт —Чиний амьд байгааг харж, царай зүсийг чинь үзсэнээс хойш би одоо үхсэн ч яах вэ гэв. Иосеф өөрийн ах дүү нар болон эцгийнхэндээ —Би очиж Фараонд хэлье. Би түүнд “Канаанд байсан ах дүү нар болон эцгийнхэн маань над дээр хүрч ирлээ. Тэд бол хоньчид, угаасаа мал малласаар ирсэн улс. Тэд мал сүргээ, хамаг эд хөрөнгөө авч иржээ” гэе. Фараон та нарыг дуудаж “Та нар юу хийдэг улс вэ?” гэж асуухаар нь, египетчүүдэд хоньчид жигшүүртэй байдаг тул та нар “Таны зарц нар болон бидний эцэг өвгөд хар багаасаа өдий хүртэл мал малласаар ирлээ” гэж хэлээрэй. Тэгвэл та нарыг Гошен нутагт байлгах болно гэв.

Хуваалцах
ЭХЛЭЛ 46 унших