ЭХЛЭЛ 42:5-7
ЭХЛЭЛ 42:5-7 Ариун Библи, 2004 (АБ2004)
Канаан нутагт ган зуд болсон учир үр тариа авахаар ирсэн хүмүүсийн дунд Израилийн хөвгүүд ч байжээ. Иосеф тэр газрын захирагч нь бөгөөд нутгийнхаа бүх ард түмэнд үр тариа худалдаж байлаа. Иосефын ах дүү нар тэнд хүрч ирээд, түүний өмнө сөгдөн, нүүрээ газарт хүргэж мөргөцгөөв. Иосеф ах нараа хараад, тэднийг таньсан боловч таньдаггүй хүн шиг —Та нар хаанаас ирэв? хэмээн ширүүн дуугаар хэлсэнд тэд —Бид үр тариа худалдаж авахаар Канаан нутгаас ирцгээлээ гэв.
ЭХЛЭЛ 42:5-7 Ариун Библи 2013 (АБ2013)
Канаан нутагт ган зуд болсон учир үр тариа худалдаж авахаар ирэгсдийн дунд Израилийн хөвгүүд ч байжээ. Иосеф тэр нутгийн эрх мэдэлтэн нь бөгөөд нутгийнхаа бүх ард түмэнд үр тариа худалдаж байлаа. Иосефын ах нар тэнд хүрч ирээд, түүний өмнө сөгдөн, нүүрээ газарт хүргэж мөргөцгөөв. Иосеф ах нараа хармагц тэднийг танив. Гэвч тэрээр таньдаггүй хүн шиг —Та нар хаанаас ирэв? гэж ширүүн дуугаар хэлсэнд тэд —Бид үр тариа худалдаж авахаар Канаан нутгаас ирцгээлээ гэв.