ЭХЛЭЛ 37:5-7
ЭХЛЭЛ 37:5-7 Ариун Библи, 2004 (АБ2004)
Иосеф нэгэн зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа ярьсанд тэд түүнийг улам үзэн ядах болжээ. Иосеф тэдэнд ярьсан нь —Миний зүүдэлсэн зүүдийг сонсоцгооно уу гээд тэдэнд ярьсан нь — Биднийг тариалангийн талбайд сүрэл боож байтал миний боосон сүрэл босоод зогсчихов. Гэтэл та нарын боосон сүрэл миний сүрлийг тойрон цуглараад, түүнд мөргөцгөөв гэжээ.
ЭХЛЭЛ 37:5-7 Ариун Библи 2013 (АБ2013)
Иосеф нэгэн зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа ярьсанд тэд түүнийг улам үзэн ядах болжээ. Иосеф тэдэнд ярихдаа —Миний зүүдэлсэн зүүдийг сонсоцгооно уу гээд тэдэнд — Биднийг тариалангийн талбайд сүрэл боож байтал миний боосон сүрэл босоод зогсчихов. Гэтэл үзэгтүн, та нарын боосон сүрэл миний сүрлийг тойрон зогсоод, түүнд мөргөцгөөв гэж ярьжээ.