ЭХЛЭЛ 31:43-55

ЭХЛЭЛ 31:43-55 Ариун Библи 2013 (АБ2013)

Лабан, Иаковт —Энэ охид бол миний охид, энэ хүүхдүүд бол миний хүүхдүүд, энэ хонин сүрэг бол миний хонин сүрэг. Чиний харж байгаа юм бүхэн минийх. Өнөөдөр би охидоо, тэдний төрүүлсэн үр хүүхдүүдийг яах юм бэ? Одоо нааш ир! Хоёулаа хоорондоо гэрээ байгуулъя. Тэр нь чи бид хоёрын хооронд гэрч болог гэв. Иаков нэг чулуу аваад багана болгон босгожээ. Тэрээр ах дүү нартаа —Чулуу цуглуул гэсэнд тэд чулуу цуглуулж овоо босгоод, овооныхоо дэргэд хооллоцгоожээ. Лабан тэр овоогоо Иегар-сахадута гэж нэрлэхэд Иаков ч бас түүнийг Галеед гэж нэрлэжээ. Лабан —Энэ овоо өнөөдөр чи бид хоёрын хоорондын гэрч болно гэв. Тийм учраас түүнийг Галеед гэж нэрлэдэг байжээ. Бас Мизпа ч гэж нэрлэдэг байжээ. Учир нь тэрээр “Бид хоёрын хэн хэн нь байхгүй байхад ЭЗЭН чи бид хоёрын хоорондохыг харах болтугай” гэсэн ажээ. Хэрэв чи миний охидтой зүй бусаар харьцаж эсвэл миний охидоос өөр эхнэр авбал бидэнтэй хамт өөр хүн байхгүй ч гэсэн, харагтун, Бурхан чи бид хоёрын хооронд гэрч болно гэв. Лабан дахин Иаковт хандаж —Чи бид хоёрын хооронд миний босгосон энэ овоог хар. Бас энэ баганыг хар. Энэ овоо ч гэрч, энэ багана ч гэрч болно. Би чамд муу юм хийх гэж энэ овоог давахгүй. Чи надад муу юм хийх гэж энэ овоо болон баганыг давахгүй. Абрахамын Бурхан, Нахорын Бурхан, тэдний өвөг дээдсийн Бурхан, бидний хоорондохыг шийдэг гэсэнд Иаков, эцэг Исаакийнхаа Эмээгчээр тангараглав. Иаков бас уулан дээр тахил тахиад, ах дүү нараа дуудаж хооллов. Тэд хоолоо идэж, уулан дээр хоноцгоожээ. Лабан өглөө эртлэн босоод зээ нараа, охидоо үнсэж ерөөгөөд нутагтаа эргэн одлоо.

Хуваалцах
ЭХЛЭЛ 31 унших

ЭХЛЭЛ 31:43-55 Ариун Библи, 2004 (АБ2004)

Лабан Иаковт хандаж —Энэ охид бол миний охид, энэ хүүхдүүд бол миний хүүхдүүд, энэ хонин сүрэг бол миний хонин сүрэг. Чиний харж байгаа юм бүхэн минийх. Өнөөдөр би охидоо, тэдний төрүүлсэн үр хүүхдүүдийг яах юм бэ? Одоо нааш ир! Чи бид хоёулаа хоорондоо гэрээ байгуулъя. Тэр бол чи бид хоёрын хоорондын гэрч болог гэв. Иаков нэг чулуу аваад, багана болгон босгожээ. Тэрээр ах дүү нартаа хандаж —Чулуу цуглуул гэсэнд тэд чулуу цуглуулж, овоо босгоод, овооныхоо дэргэд хооллоцгоожээ. Лабан тэр овоогоо Иегар-сахадута гэж нэрлэжээ, Иаков ч бас түүнийгээ Галеед гэж нэрлэжээ. Лабан —Энэ овоо бол өнөөдөр чи бид хоёрын хоорондын гэрч болно гэв. Тийм учраас түүнийг Галеед хэмээн нэрлэдэг байжээ. Бас Мизпа ч хэмээн нэрлэдэг байжээ. Учир нь тэрээр “Бид хоёрын хэн хэн нь байхгүй байхад ЭЗЭН чи бид хоёрын хоорондохыг харах болтугай” гэсэн ажээ. — Хэрэв чи миний охидтой зүй бусаар харьцах, эсвэл миний охидоос өөр эхнэр авбал бидэнтэй хамт өөр хүн байхгүй ч гэсэн, харагтун! Бурхан чи бид хоёрын хооронд гэрч болно гэв. Лабан дахин Иаковт хандаж, —Чи бид хоёрын хооронд миний босгосон энэ овоог хар. Бас энэ баганыг хар. Энэ овоо ч гэрч, энэ багана ч гэрч болно. Би чамд муу юм хийх гэж энэ овоог давахгүй. Чи надад муу юм хийх гэж энэ овоо болон баганыг давахгүй. Абрахамын Бурхан, Нахорын Бурхан, тэдний өвөг дээдсийн Бурхан, бидний хоорондохыг шийдэг гэсэнд Иаков эцэг Исаакийнхаа Эмээгчээр тангараглав. Иаков бас уулан дээр тахил өргөөд, ах дүү нараа дуудаж хооллов. Тэд хоолоо идэж, уулан дээр хоноцгоожээ. Лабан өглөө эртлэн босоод, ач зээ нараа, охидоо үнсэж ерөөгөөд, нутаг уруугаа эргэн оджээ.

Хуваалцах
ЭХЛЭЛ 31 унших