ЭХЛЭЛ 30:37-43

ЭХЛЭЛ 30:37-43 Ариун Библи, 2004 (АБ2004)

Иаков бургас, гүйлс, уянгат модны залуу ногоон мөчрийг аваад, хальсыг нь хуулан, цагаан судал гаргажээ. Тэрээр хальсыг нь хуулсан мөчрүүдээ хонио усалдаг онгоцнуудынхаа дэргэд босгож, ус уухаар ирсэн хонины эгц өмнө нь байхаар тохируулжээ. Хоньд ус уухдаа хээл авч, мөчрийн өмнө хээл авсан тэдгээр хоньд алаг, цоохор хурга гаргажээ. Иаков хургануудыг ялгаж, Лабаны хонин сүргээс алаг, хар зүсмийн хоньдыг Лабаны сүргийн эсрэг талд нь гаргав. Өөрийнхөө сүргийг тусгаарлаж, Лабаны сүрэгтэй холилдуулсангүй. Тарга хүчтэй хоньд хээл авах үед Иаков тэдний өмнөх онгоцонд нөгөө мөчрөө тавьж, тэдгээр хоньд мөчрийн дэргэдээс хээлтжээ. Харин хоньд тарга хүчгүй байвал нөгөө мөчрөө тавьсангүй. Ингээд тарга хүчгүй хонь нь Лабаных болж, тарга хүчтэй хонь нь Иаковынх болжээ. Ингэж тэр хүн үлэмж баяжиж, олон хонин сүрэг, эрэгтэй эмэгтэй зарц нар, тэмээ, илжигтэй болжээ.

Хуваалцах
ЭХЛЭЛ 30 унших

ЭХЛЭЛ 30:37-43 Ариун Библи 2013 (АБ2013)

Иаков бургас, гүйлс, уянгат модны залуу ногоон мөчрийг аваад, хальсыг нь хуулан, цагаан судал гаргажээ. Тэрээр хальсыг нь хуулсан мөчрүүдээ худгийнхаа онгоцнуудын дэргэд босгож, ус уухаар ирсэн хонины эгц өмнө нь байхаар тохируулжээ. Хоньд ус уух үед мөчрийн өмнө хээл авсан тэдгээр хоньд алаг, эрээн цоохор хурга гаргажээ. Иаков хургануудыг ялгаж, Лабаны хонин сүргээс алаг, хар зүсмийн хоньдыг Лабаны сүргийн нөгөө талд нь ялгав. Өөрийнхөө сүргийг Лабаны сүрэгтэй холилдуулалгүй тусгаарлав. Тарга хүчтэй хоньд хээл авах үед Иаков сүргийн нүдний өмнө, онгоцонд нөгөө мөчрөө тавьж, тэдгээр хоньд мөчрийн дэргэд хээлтдэг байжээ. Харин хоньд тарга хүчгүй байвал нөгөө мөчрөө тавьдаггүй байв. Ингээд тарга хүчгүй хонь нь Лабаных болж, тарга хүчтэй хонь нь Иаковынх болжээ. Ингэж тэр хүн арвинаас арвин хөрөнгө, олон мал сүрэг, эрэгтэй эмэгтэй зарц нар, тэмээ бас илжигтэй болжээ.

Хуваалцах
ЭХЛЭЛ 30 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна