ЭХЛЭЛ 3:8-12
ЭХЛЭЛ 3:8-12 Ариун Библи, 2004 (АБ2004)
Сэрүү ороход ЭЗЭН Бурханы цэцэрлэг дундуур алхаж яваа чимээг сонсоод, эр хүн эхнэртэйгээ хоёул ЭЗЭН Бурханы оршихуйгаас цэцэрлэгийн модон дотор нуугджээ. Гэтэл ЭЗЭН Бурхан хүнийг дуудаж, —Чи хаа байна вэ? гэсэнд тэрээр —Би Таны дууг цэцэрлэг дотор сонсоод, нүцгэн байсан учир айж, өөрийгөө нуусан юм гэж хэлэв. Тэгтэл Тэр —Чамайг нүцгэн байсныг хэн чамд хэлсэн бэ? Бүү ид гэж миний чамд тушаасан тэр модны жимснээс чи идсэн үү? гэж асуусанд хүн —Надтай хамт байлгахаар Таны надад өгсөн тэр эмэгтэй надад тэр модны жимснээс өгсөн. Тэгээд би идсэн гэж хэлэв.
ЭХЛЭЛ 3:8-12 Ариун Библи 2013 (АБ2013)
Үдшийн сэрүүнд цэцэрлэг дундуур ЭЗЭН Бурханы алхаж яваа чимээг сонсоод, эр хүн эхнэртэйгээ хоёул ЭЗЭН Бурханы оршихуйгаас цэцэрлэгийн модон дунд нуугджээ. Гэтэл ЭЗЭН Бурхан, хүнийг дуудаж —Чи хаа байна вэ? гэсэнд тэрээр —Би Таны чимээг цэцэрлэг дотор сонсоод, нүцгэн учир айж нуугдсан юм гэж хэлэв. Тэгтэл Тэр —Чамайг нүцгэн гэж хэн чамд хэлсэн бэ? Бүү ид гэж Миний чамд тушаасан тэр модны жимснээс чи идээ юү? гэсэнд хүн —Өнөөх эмэгтэй, надтай хамт байлгахаар Таны надад өгсөн тэр л надад нөгөө модны жимснээс өгсөн. Тэгээд л би идсэн гэж хэлэв.