ЭХЛЭЛ 3:17-19
ЭХЛЭЛ 3:17-19 Ариун Библи, 2004 (АБ2004)
Адамд хандан —Чи эхнэрийнхээ үгийг сонсож, “Бүү ид!” гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир Чамаас болж газарт хараал хүрч, Чи насан туршдаа зүтгэж байж ургацыг нь идэх болно. Газар чамд зангуу ба халгайг ургуулна. Чи тариалангийн талбайгаас ногоо идэх болно. Чи газар шороондоо эргэж очих хүртлээ Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно гэжээ.
ЭХЛЭЛ 3:17-19 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэрээр Адамд Чи эхнэрийнхээ үгийг сонсож, “Бүү ид!” гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир Чамаас болж газар хараагдлаа. Чи түүнээс амьдралынхаа бүхий л өдрүүдэд бэрхшээл зүдүүр дунд хооллох болно. Чиний төлөө тэрээр өргөс зангууг ч ургуулна. Чи хээрийн өвс ногоог ч идэх болно. Чи газар шороондоо буцталаа Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцна гэжээ.