ЭХЛЭЛ 3:15-19
ЭХЛЭЛ 3:15-19 Ариун Библи, 2004 (АБ2004)
Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой, Бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно. Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно гээд бас эмэгтэйд —Би чиний жирэмсний зовлонг үлэмж ихэсгэж, Чи их зовлонтойгоор хүүхэд төрүүлэх болно. Чи эр нөхрийг хүсэн мөрөөдөж, Эр нөхөр чинь чамайг захирна гэв. Адамд хандан —Чи эхнэрийнхээ үгийг сонсож, “Бүү ид!” гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир Чамаас болж газарт хараал хүрч, Чи насан туршдаа зүтгэж байж ургацыг нь идэх болно. Газар чамд зангуу ба халгайг ургуулна. Чи тариалангийн талбайгаас ногоо идэх болно. Чи газар шороондоо эргэж очих хүртлээ Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно гэжээ.
ЭХЛЭЛ 3:15-19 Ариун Библи 2013 (АБ2013)
Би тэр эмэгтэй та хоёрын хооронд, Бас чиний үр, тэр эмэгтэйн үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгойг чинь бяцалж, түүний өсгийг чи няцална гээд эмэгтэйд Өөрийн чинь жирэмсний бэрхшээл зүдүүрийг Би бүр ихэсгэнэ. Өвдөж зовж чи үр хүүхдээ төрүүлнэ. Эр нөхрөө чи эрмэлзэнэ, Эр чинь чамайг эзэгнэнэ гэв. Тэрээр Адамд Чи эхнэрийнхээ үгийг сонсож, “Бүү ид!” гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир Чамаас болж газар хараагдлаа. Чи түүнээс амьдралынхаа бүхий л өдрүүдэд бэрхшээл зүдүүр дунд хооллох болно. Чиний төлөө тэрээр өргөс зангууг ч ургуулна. Чи хээрийн өвс ногоог ч идэх болно. Чи газар шороондоо буцталаа Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцна гэжээ.