ЭХЛЭЛ 29:16-35
ЭХЛЭЛ 29:16-35 Ариун Библи 2013 (АБ2013)
Лабан хоёр охинтой бөгөөд томынх нь нэр Леа, багынх нь нэр Рахел. Леа хараа муутай, харин Рахел нь нуруу гоолиг, царай үзэсгэлэнтэй ажээ. Иаков Рахелд дурласан тул —Би таны бага охин Рахелын төлөө долоон жил танд зарцлагдъя гэсэнд Лабан —Түүнийг өөр хүнд өгснөөс чамд өгсөн нь дээр. Надтай хамт бай гэжээ. Иаков Рахелын төлөө долоон жил Лабанд зарцлагджээ. Иаков түүнд хайртай байсан тул долоон жил нь түүнд хэдхэн хоног мэт байв. Иаков Лабанд —Миний зарцлагдах хугацаа дууссан учир Би түүн дээр оръё. Эхнэрийг минь өгөгтүн! гэв. Лабан тэр нутгийн бүх эрчүүдийг цуглуулан найр хийлээ. Үдэш нь Лабан тэнд охин Леагаа авчирсанд Иаков түүн дээр оржээ. Лабан зарц бүсгүй Зилпагаа охин Леадаа шивэгчин болгон өгчээ. Иаков өглөө нь хартал тэнд нь Леа байв. Тэгээд тэрээр Лабанд —Та надад юу хийчихэв ээ? Би Рахелын төлөө танд зарцлагдсан биш үү? Та юунд намайг мэхэлнэ вэ? гэхэд Лабан —Манай нутагт эгчээс нь түрүүлж дүүг нь өгөх ёс байхгүй. Ёсолсонтойгоо долоо хоногийг гүйцээ. Тэгээд бид чамд нөгөөг нь бас өгнө. Чи түүний төлөө надад дахин долоон жил зарцлагдах болно гэв. Тэгээд Иаков хэлсэн ёсоор нь хийжээ. Иаков тэр долоо хоногийг гүйцээсэнд Лабан түүнд охин Рахелаа ч эхнэр болгон өгчээ. Лабан зарц бүсгүй Билхагаа охин Рахелдаа шивэгчнээр өглөө. Иаков бас Рахел дээр орж, түүнийг Леагаас илүү хайрлан, дахин долоон жил Лабанд зарцлагджээ. Леа хайр хүртээгүйг ЭЗЭН үзээд Леагийн умайг нээв. Харин Рахел нь хүүсэр байжээ. Леа жирэмсэлж хүү төрүүлээд, түүнийгээ Реубен гэж нэрлэв. Тэгээд тэрээр —ЭЗЭН, миний зовлон зүдүүрийг харсан учир одоо миний нөхөр намайг хайрлах болно гэж хэлжээ. Тэр бас дахин жирэмсэлж хүү төрүүлээд —Хайр хүртээгүйг минь ЭЗЭН сонсоод надад энэ хүүг бас өглөө гээд түүнийгээ Симеон гэж нэрлэжээ. Тэр бас жирэмсэлж дахин хүү төрүүлээд —Би түүнд гурван хүү төрүүлж өгсөн учир миний нөхөр одоо надтай холбогдох болно гээд түүнийгээ Леви гэжээ. Тэр бас жирэмсэлж, дахин хүү төрүүлээд —Энэ удаа би ЭЗЭНийг магтана гээд түүнийгээ Иуда гэв. Тэгээд түүний хүүхэд төрүүлэх нь зогсжээ.
ЭХЛЭЛ 29:16-35 Ариун Библи, 2004 (АБ2004)
Лабан хоёр охинтой бөгөөд томынх нь нэр Леа, багынх нь нэр Рахел болой. Леа хараа муутай, харин Рахел нь үзэсгэлэнтэй, гоолиг ажээ. Иаков Рахелд дурласан тул —Би таны бага охин Рахелын төлөө долоон жил танд зарцлагдъя гэсэнд Лабан —Түүнийг өөр хүнд өгснөөс чамд өгсөн нь дээр. Надтай хамт бай гэжээ. Иаков Рахелын төлөө долоон жил Лабанд зарагджээ. Иаков түүнд хайртай байсан тул долоон жил нь түүнд хэдхэн хоног мэт санагджээ. Иаков Лабанд —Миний хугацаа дууссан учир эхнэрийг минь надад өгөөч. Би түүн дээр оръё гэжээ. Лабан тэр нутгийн бүх хүмүүсийг цуглуулан найр хийв. Үдэш нь Лабан охин Леагаа Иаковт авчирсанд, Иаков түүн дээр оржээ. Лабан өөрийн зарц бүсгүй Зилпаг охин Леадаа шивэгчин болгон өгчээ. Иаков өглөө нь хартал тэр нь Леа байв. Тэгээд тэрээр Лабанд —Та надад яагаад ингэсэн бэ? Би Рахелын төлөө танд зарцлагдсан биш үү? Та юунд намайг мэхэлсэн бэ? гэхэд Лабан —Манай нутагт эгчээс нь түрүүлж дүүг нь өгөх ёс байхгүй. Үүний төлөө долоо хоногийг гүйцээ. Тэгээд бид чамд Рахелыг нь ч өгнө. Чи түүний төлөө надад дахин долоон жил зарцлагдах болно гэжээ. Тэгээд Иаков хэлсэн ёсоор нь хийжээ. Иаков тэр долоо хоногийг гүйцээсэнд, Лабан түүнд өөрийн охин Рахелыг ч эхнэр болгон өгчээ. Лабан өөрийн зарц бүсгүй Билхаг охин Рахелдаа шивэгчнээр өгчээ. Иаков бас Рахел дээр орж, түүнийг Леагаас илүү хайрлан, дахин долоон жил Лабанд зарцлагджээ. ЭЗЭН Леаг нөхрөөсөө хайр хишиг хүртээгүйг үзээд, Леагийн умайг нээв. Харин Рахел нь үргүй байжээ. Леа жирэмсэлж, хүү төрүүлээд, түүнийгээ Реубен гэж нэрлэжээ. Тэгээд тэрээр —ЭЗЭН миний зовлонг харсан учир одоо миний нөхөр намайг хайрлах болно гэж хэлжээ. Тэр бас дахин жирэмсэлж, хүү төрүүлээд, —ЭЗЭН миний хайр хишиг хүртээгүйг сонсоод, энэ хүүг бас надад өглөө гээд түүнийгээ Симеон гэж нэрлэжээ. Тэр бас жирэмсэлж, дахин хүү төрүүлж, —Би түүнд гурван хүү төрүүлж өгсөн учир миний нөхөр одоо надад татагдах болно гээд түүнийгээ Леви гэжээ. Тэр бас жирэмсэлж, дахин хүү төрүүлээд —Энэ удаа би ЭЗЭНийг магтана гээд түүнийгээ Иуда гэжээ. Тэгээд түүний хүүхэд төрүүлэх нь зогсжээ.