ЭХЛЭЛ 28:11-16

ЭХЛЭЛ 28:11-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэгэхэд нар шингэсэн байсан учраас тэрээр нэгэн газар ирж, тэндээ хонохоор тэндхийн нэг чулууг авч, толгой дороо тавиад унтжээ. Зүүдэндээ үзвэл, газар дээр нэгэн шат босож, түүний орой нь тэнгэрт тулан, бас дахин харвал, түүгээр Бурханы тэнгэр элч нар өгсөн уруудан байлаа. Үзтэл, ЭЗЭН түүний дээр зогсоод, —Би бол ЭЗЭН, чиний эцэг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан байна. Чиний хэвтэж байгаа газрыг Би чамд болон чиний үр удамд өгнө. Чиний үр удам газрын шороо шиг олон болж, баруун, зүүн, хойд, урд зүгт тархан, дэлхийн бүх үндэстэн чамаас болон чиний үр хүүхдээс ерөөл хүртэх болно. Би чамтай хамт байж, хаана ч явсан чамайг хамгаалан, чамайг дагуулж, энэ нутаг уруу буцааж авчирна. Би чамд амласан зүйлээ биелүүлэх хүртэл чамайг орхихгүй гэж айлджээ. Иаков зүүднээсээ сэрээд —ЭЗЭН үнэхээр энд байна, харин би мэдсэнгүй гэв.

Хуваалцах
ЭХЛЭЛ 28 унших

ЭХЛЭЛ 28:11-16 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэрээр нэгэн газар хүрэхэд нар шингэсэн тул тэндээ хонохоор тэндхийн нэг чулууг авч толгой дороо тавиад хажуулжээ. Тэрээр зүүдэлсэнд, харагтун, газар дээр нэгэн шат босож, түүний орой нь тэнгэрт тулан бас дахин харвал түүгээр Бурханы тэнгэрэлч нар өгсөж уруудан байлаа. Тэгтэл, үзэгтүн, ЭЗЭН түүний дээр зогсоод —Би бол ЭЗЭН, чиний эцэг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан байна. Чиний хэвтэж байгаа газрыг Би чамд болон чиний үр удамд өгнө. Чиний үр удам газрын тоос шиг олон болж, баруун, зүүн, хойд, урд зүгт тархана. Чамд болон чиний үр удамд дэлхийн бүх овгийн ерөөл байх болно. Харагтун, Би чамтай хамт байж, хаана ч явсан чамайг хамгаалан, чамайг дагуулж, энэ нутагт буцааж авчирна. Би чамд амласнаа биелүүлэх хүртэл чамайг орхихгүй гэж айлджээ. Иаков нойрноосоо сэрээд —ЭЗЭН үнэхээр энэ газарт байна. Харин би мэдсэнгүй гэв.

Хуваалцах
ЭХЛЭЛ 28 унших