ЭХЛЭЛ 21:1-21

ЭХЛЭЛ 21:1-21 Ариун Библи 2013 (АБ2013)

ЭЗЭН хэлсэн ёсоороо Сарагийнд айлчилж мөн ЭЗЭН айлдсан ёсоороо Сарагийн төлөө үйлджээ. Сара жирэмсэлж, Бурханаас түүнд хэлж тогтоосон цагт нь, нас өтөлсөн Абрахамд хүү төрүүлж өгөв. Абрахам өөрт нь төрсөн хүүдээ буюу Сарагийн төрүүлж өгсөн хүүд Исаак гэдэг нэр өгөв. Абрахам, хүү Исаакаа найм хоногтойд нь, Бурханы тушааснаар хозолжээ. Хүү Исаакаа төрөхөд Абрахам зуун настай байлаа. Сара —Бурхан надад инээмсэглэл авчирлаа. Сонсогч хэн бүхэн надтай хамт инээх болно гэв. Сара —Сара хүүхдүүдээ хөхүүлнэ гэж Абрахамд хэлэх хэн байлаа даа? Гэлээ ч би Абрахамыг нас өтөлсөн үед нь хүү төрүүллээ гэв. Хөвгүүн өсөж, хөхнөөс гарчээ. Исаакийг хөхнөөс гарсан өдөр Абрахам том найр хийжээ. Египет бүсгүй Хагарын Абрахамд төрүүлсэн хүү нь Исаакийг дооглож байгааг Сара хараад, Абрахамд —Энэ зарц бүсгүйг хүүтэй нь зайлуул. Зарц бүсгүйн хүү миний хүү Исаактай хамт өв залгамжлахгүй гэжээ. Хүүгийнх нь талаарх энэ зүйл Абрахамыг ихэд зовоов. Бурхан, Абрахамд —Чи тэр хүү, зарц бүсгүй хоёроос болж сэтгэл бүү зов. Сарагийн чамд хэлсэн бүгдийг сонс. Учир нь Исаакаас гарсан нь л чиний үр удам гэж нэрлэгдэх болно. Харин зарц бүсгүйн хүү ч чиний үр удам учир Би түүнээс нэгэн үндэстэн бий болгоно гэв. Абрахам өглөө эртлэн босож, талх болон туламтай ус авч, Хагарын мөрөнд үүрүүлээд, хөвгүүнтэй нь хамт явуулжээ. Хагар тэндээс гарч, Беершебагийн зэлүүд талаар тэнүүчлэн явав. Туламтай ус нь дуусаж, Хагар хүүгээ нэгэн бутны доор тавьж орхиод “Би хүүгийнхээ үхэхийг харж байж чадахгүй” гээд харвасан сумны тусгалын газар очиж, хүүгийнхээ эсрэг харж суугаад дуугаа өндөрсгөн уйлав. Хөвгүүний уйлахыг Бурхан сонсоод, Бурханы тэнгэрэлч тэнгэрээс Хагарыг дуудаж —Хагар аа! Юу болсон бэ? Бүү ай. Учир нь Бурхан тэнд байгаа хөвгүүний дууг сонсжээ. Бос, хөвгүүнийг босгож, гар дээрээ ав! Учир нь Би түүнийг агуу үндэстэн болгоно гэв. Бурхан, Хагарын нүдийг нээсэнд тэрээр усны ундарга олж хараад очиж тулмаа усаар дүүргэн хөвгүүндээ уулгалаа. Бурхан тэр хөвгүүнтэй хамт байсан бөгөөд тэрээр өсөж том болжээ. Тэр зэлүүд талд амьдран сууж, харваач болов. Тэрээр Параны цөлд амьдран сууж, ээж нь түүнд Египет нутгаас эхнэр авч өгчээ.

Хуваалцах
ЭХЛЭЛ 21 унших

ЭХЛЭЛ 21:1-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭН хэлсэн ёсоороо Сарагийнд айлчилж, мөн ЭЗЭН амласан ёсоороо Сарагийн төлөө үйлджээ. Сара жирэмсэлж, Бурханы түүнд хэлж тогтоосон цагт нь нас өтөлсөн Абрахамд хүү төрүүлж өгөв. Абрахам өөрт нь төрсөн хүүдээ буюу Сарагийн төрүүлж өгсөн хүүд Исаак гэдэг нэр өгөв. Исаакийг найман хоногтой байхад нь Абрахам Бурханы тушааснаар түүнд хөвч хөндөх ёслолыг үйлджээ. Абрахам өөрийн хүү Исаакийг төрөхөд зуун настай байлаа. Сара —Бурхан надад инээмсэглэл авчирлаа. Сонсогч хэн бүхэн надтай хамт инээх болно гэв. Сара —“Сара хүүхдүүдээ хөхүүлнэ” гэж Абрахамд хэн хэлэх байсан юм бэ? Гэлээ ч би Абрахамыг нас өтөлсөн үед нь хүү төрүүллээ гэв. Хүү өсөж, хөхнөөсөө гарчээ. Исаакийн хөхнөөсөө гарсан өдөр Абрахам том найр хийжээ. Египет бүсгүй Хагарын Абрахамд төрүүлсэн хүү нь Исаакийг дооглож байгааг Сара хараад, Абрахамд хандаж —Энэ зарц бүсгүй, түүний хүү хоёрыг зайлуул. Энэ зарц бүсгүйн хүү миний хүү Исаактай хамт өв залгамжлахгүй гэжээ. Хүүгийнх нь талаарх энэ зүйл Абрахамыг ихэд зовоов. Бурхан Абрахамд —Чи тэр хүү, зарц бүсгүй хоёроос болж сэтгэл бүү зов. Сарагийн чамд хэлсэн бүгдийг сонс. Учир нь Исаакаас төрсөн нь л чиний үр удам гэж дуудагдах болно. Харин зарц бүсгүйн хүү ч чиний үр учир Би түүгээр нэгэн үндэстэн бий болгоно гэв. Абрахам өглөө эртлэн босож, талх болон туламтай ус авч, Хагарын мөрөнд үүрүүлээд, хүүтэй нь хамт явуулжээ. Хагар тэндээс гарч, Бершибагийн зэлүүд талаар тэнүүчлэн явав. Туламтай ус нь дуусаж, Хагар хүүгээ нэгэн бутны доор тавьж орхиод “Би хүүгийнхээ үхэхийг харж байж чадахгүй гээд харвасан сумны тусгалын газар очиж, хүүгийнхээ эсрэг харж суугаад, дуугаа өндөрсгөн уйлав. Бурхан хүүгийн уйлахыг сонсоод, Бурханы тэнгэр элч тэнгэрээс Хагарыг дуудаж —Хагар аа! Юу болсон бэ? Бүү ай. Учир нь Бурхан тэнд байгаа хөвгүүний дууг сонсжээ. Бос, хөвгүүнийг босгож, гар дээрээ ав! Учир нь Би түүгээр том үндэстэн бий болгож өгье гэв. Бурхан Хагарын нүдийг нээсэнд, тэр усны ундарга олж хараад, очиж тулмаа усаар дүүргэн, хөвгүүндээ уулгалаа. Бурхан тэр хөвгүүнтэй хамт байж, хөвгүүн өсөж том болжээ. Тэр зэлүүд талд амьдран сууж, харваач болов. Тэр Параны зэлүүд талд амьдран сууж, ээж нь түүнд Египет нутгаас эхнэр авч өгчээ.

Хуваалцах
ЭХЛЭЛ 21 унших