ЭХЛЭЛ 17:2-7
ЭХЛЭЛ 17:2-7 Ариун Библи 2013 (АБ2013)
Чи бид хоёрын хооронд Би гэрээ байгуулж, Чамайг улам өнөр болгоно. гэв. Абрам нүүрээрээ газар унасанд Бурхан түүнд хандан —Миний хувьд, харагтун, Чамтай байгуулах Миний гэрээ бол: Чи тоо томшгүй олон үндэстний эцэг өвөг болно. Би чамайг олон үндэстний эцэг болгосон учир Үүнээс хойш чамайг Абрам гэж дуудахгүй харин Абрахам гэх болно. Би чамайг улам улмаар үржүүлэн чамаас үндэстнүүдийг бий болгож, чамаас хаад гарах болно. Би чиний мөн чамаас хойших үр удмын чинь Бурхан байхын тулд Өөрийнхөө гэрээг чи бид хоёрын болон чамаас хойших чиний үр удмын хооронд, үе үеийнхэнд чинь мөнхийн гэрээ болгон тогтооно.
ЭХЛЭЛ 17:2-7 Ариун Библи, 2004 (АБ2004)
Би чи, бид хоёрын хооронд гэрээ байгуулж, Чамайг маш их өнөр өтгөн болгоно гэв. Абрам нүүрээрээ газарт унасанд Бурхан түүнд — Миний хувьд гэвэл, Би чамтай гэрээ байгуулна. Чи тоо томшгүй олон үндэстний өвөг болно. Би чамайг олон үндэстний өвөг болгосон учир Үүнээс хойш чамайг Абрам гэхгүй, харин Абрахам гэх болно. Би чамайг маш их өнөр өтгөн болгон, чамаас үндэстнүүдийг бий болгож, чамаас хаад гарах болно. Би чамд болон чамаас хойших үр удмуудад чинь Бурхан болохын тулд Өөрийнхөө гэрээг чи бид хоёр болон чамаас хойших үр удмуудын чинь хооронд тэдний бүх үеүдийн туршид мөнхийн гэрээ болгон байгуулна.