ЭХЛЭЛ 15:1-6
ЭХЛЭЛ 15:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)
Түүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж, —Абрам аа, бүү ай! Би бол чиний бамбай, Чиний шагнал агуу их болно. гэжээ. Абрам —Эзэн БУРХАН! Та надад юу хайрлахсан бол? Би үр хүүхэдгүй учир миний өв залгамжлагч нь энэ Дамаскийн Елиезер юм гэв. Абрам цааш өгүүлрүүн —Та надад ганц ч үр заяагаагүй. Тиймээс гэрт минь өссөн хүн л миний өв залгамжлагч болно гэсэнд ЭЗЭНий үг түүнд ирж —Тэр хүн чиний өв залгамжлагч болохгүй, харин өөрийн чинь биеэс төрөх хүн л чиний өв залгамжлагч болно гээд, түүнийг гадагш дагуулан гараад —Чи тэнгэр өөд хар, хэрэв оддыг тоолж чадваас тоол гэв. Тэр бас дахин түүнд —Чиний үр удам ийм олон болно гэв. Тэгээд Абрам ЭЗЭНд итгэсэнд ЭЗЭН түүнийг зөвт байдалд тооцуулав.
ЭХЛЭЛ 15:1-6 Ариун Библи 2013 (АБ2013)
Үүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж Абрам аа, бүү ай! Бамбай чинь Би тул шагнал чинь агуу их гэжээ. Абрам —Эзэн БУРХАН минь! Та надад юу хайрлахсан бол? Би үр хүүхэдгүй бөгөөд миний голомт сахих хүү бол энэ Дамаскийн Елиезер юм гэв. Абрам цааш нь —Та надад үр удам заяагаагүй. Харагтун, гэрт минь өссөн хүү миний өв залгамжлагч болно гэж хэлжээ. Харагтун, ЭЗЭНий үг түүнд ирж —Тэр хүн чиний өв залгамжлагч болохгүй, харин өөрийн чинь биеэс төрөх хүн л өв залгамжлагч болно гээд, түүнийг гадагш гаргаж —Чи тэнгэр өөд хар, оддыг тоолж чадваас тоол гэв. Тэгээд тэрээр түүнд —Үр удам чинь ийм олон болно гэж айлдав. Тэгээд Абрам, ЭЗЭНд итгэсэнд Эзэн үүгээр нь түүнийг зөвд тооцов.