ЭХЛЭЛ 11:10-32

ЭХЛЭЛ 11:10-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

Шемийн үр удам ийм болой. Шем зуун настайдаа буюу үер болсноос хойш хоёр жилийн дараа Арпахшадыг төрүүлжээ. Тэрээр Арпахшадыг төрүүлснээс хойш таван зуу насалж, үр хүүхдүүдтэй болов. Арпахшад гучин таван настайдаа Шелаг төрүүлжээ. Тэрээр Шелаг төрүүлснээсээ хойш дөрвөн зуун гуч насалж, үр хүүхдүүдтэй болжээ. Шела гучин настайдаа Еберийг төрүүлэв. Тэрээр Еберийг төрүүлснээс хойш дөрвөн зуун гурав насалж, мөн л үр хүүхдүүдтэй болжээ. Ебер гучин дөрвөн настайдаа Пелегийг төрүүлэв. Тэрээр Пелегийг төрүүлснээс хойш дөрвөн зуун гуч насалж, үр хүүхдүүдтэй болжээ. Пелег гучин настайдаа Реуг төрүүлжээ. Реуг төрүүлснээс хойш тэрээр, хоёр зуун ес насалж, үр хүүхдүүдтэй болжээ. Реу гучин хоёр настайдаа Серугийг төрүүлэв. Серугийг төрүүлснээс хойш тэрээр хоёр зуун долоо насалж, үр хүүхдүүдтэй болжээ. Серуг гучин настайдаа Нахорыг төрүүлжээ. Тэрээр Нахорыг төрүүлснээс хойш хоёр зуу насалж, үр хүүхдүүдтэй болжээ. Нахор хорин есөн настайдаа Тераг төрүүлэв. Тэрээр Тераг төрүүлснээс хойш зуун арван ес насалж, үр хүүхдүүдтэй болжээ. Тера далан настайдаа Абрам, Нахор, Харан гурвыг төрүүлжээ. Терагийн үр удам ийм болой. Тера нь Абрам, Нахор, Харан гурвыг төрүүлж, Харан нь Лотыг төрүүлжээ. Харан нь эцэг Терагаас өмнө өөрийн төрсөн газар Халдеин Урт үхэв. Тэгээд Абрам, Нахор хоёр эхнэр авцгаажээ. Абрамын эхнэр нь Сараи, Нахорын эхнэр нь Хараны охин Милка байв. Харан нь Милкагийн эцэг болон Искагийн эцэг болой. Сараи хүүсэр эм байсан учир хүүхэдгүй байлаа. Тера хүү Абрам, өөрийн ач хүү болох Хараны хүү Лот болон өөрийн бэр, Абрамын эхнэр Сараи нарыг авч, хамтдаа Халдеин Ураас Канаан нутгийг зорин хөдлөөд, Харанд ирж, тэндээ суужээ. Тера хоёр зуун тав наслаад, Харанд үхэв.

Хуваалцах
ЭХЛЭЛ 11 унших

ЭХЛЭЛ 11:10-32 Ариун Библи 2013 (АБ2013)

Шемийн уг угсаа ийм билээ. Шем зуун настайдаа буюу үер болсноос хойш хоёр жилийн дараа Арпахшадыг төрүүлжээ. Арпахшадыг төрүүлснээс хойш Шем таван зуун жил амьдарч бас үр хүүхдүүд төрүүлжээ. Арпахшад гучин таван настайдаа Шелаг төрүүлэв. Шелаг төрүүлснээсээ хойш тэрээр дөрвөн зуун гучин жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ. Шела гучин настайдаа Еберийг төрүүлжээ. Еберийг төрүүлснээс хойш тэрээр дөрвөн зуун гурван жил амьдрахдаа мөн л үр хүүхдүүдтэй болжээ. Ебер гучин дөрвөн настайдаа Пелегийг төрүүлэв. Тэрээр Пелегийг төрүүлснээс хойш дөрвөн зуун гучин жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ. Пелег гучин настайдаа Реуг төрүүлэв. Реуг төрүүлснээс хойш тэрээр хоёр зуун есөн жил амьдрахдаа үр хүүхдүүдтэй болжээ. Реу гучин хоёр настайдаа Серугийг төрүүлэв. Серугийг төрүүлснээс хойш тэрээр хоёр зуун долоон жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ. Серуг гучин настайдаа Нахорыг төрүүлэв. Тэрээр Нахорыг төрүүлснээс хойш хоёр зуун жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ. Нахор хорин есөн настайдаа Тераг төрүүлэв. Тэрээр Тераг төрүүлснээс хойш зуун арван есөн жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ. Тера дал наслахдаа Абрам, Нахор, Харан гурвын эцэг болсон байжээ. Терагийн уг угсаа ийм билээ. Тера нь Абрам, Нахор, Харан гурвыг төрүүлж, Харан нь Лотыг төрүүлжээ. Харан нь эцэг Терагаас өмнө өөрийн төрсөн газар Халдеин Урт үхэв. Тэгээд Абрам, Нахор нар эхнэр авцгаажээ. Абрамын эхнэр нь Сараи, Нахорын эхнэр нь Хараны охин Милка байв. Милкагийн болон Искагийн эцэг нь Харан билээ. Сараи хүүсэр байсан учир үр хүүхэдгүй байлаа. Тера өөрийн хүү Абрам, Хараны хүү, өөрийн ач хүү Лотыг өөрийн бэр, Абрамын эхнэр Сараи нарын хамт авч Халдеин Ураас Канаан нутгийг зорин хөдлөөд, Харанд ирж тэндээ суужээ. Тера хоёр зуун тав наслаад, Харанд үхэв.

Хуваалцах
ЭХЛЭЛ 11 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна