ГАЛАТ 6:14-16
ГАЛАТ 6:14-16 Ариун Библи, 2004 (АБ2004)
Харин бидний Эзэн Есүс Христийн загалмайгаар сайрхахаас өөр нь надад бүү байг. Түүгээр дамжуулан надад ертөнц, би ертөнцөд цовдлогдсон юм. Учир нь хөвч хөндөх ба хөвч хөндүүлэхгүйн аль аль нь юу ч биш, харин шинэ бүтээл нь л чухал юм. Энэ зарчмаар явагч хүмүүс болон Бурханы Израилийн дээр амар тайван, өршөөл нь байх болтугай.
Хуваалцах
ГАЛАТ 6 уншихГАЛАТ 6:14-16 Ариун Библи 2013 (АБ2013)
Харин бидний Эзэн Есүс Христийн загалмайгаас өөр юугаар ч би үл сайрхана. Түүгээр ертөнц надад, би ертөнцөд цовдлогдсон юм. Учир нь хозлуулах эс хозлуулахын аль аль нь юу ч биш, харин шинэ бүтээл нь л чухал юм. Энэ жишгээр явагч хүмүүс болон Бурханы Израиль дээр амар тайван, өршөөл нь байх болтугай.
Хуваалцах
ГАЛАТ 6 унших