ГАЛАТ 6:11-13
ГАЛАТ 6:11-13 Ариун Библи, 2004 (АБ2004)
Би өөрийнхөө гараар ямаршуу том үсгээр та нарт бичиж байгааг минь үз. Махан бие дотроо сайхан харагдахыг хүсдэг хүмүүс Христийн загалмайн төлөө хавчигдахгүй байхын тулд та нарыг хөвч хөндөх ёслол үйлд хэмээн албадаж байгаа юм. Учир нь хөвч хөндүүлсэн тэдгээр хүмүүс өөрсдөө хуулийг үл сахидаг. Харин тэд та нарын махан биеэр сайрхахын тулд та нарыг хөвч хөндөх ёслол үйлд хэмээн хүсдэг аж.
Хуваалцах
ГАЛАТ 6 уншихГАЛАТ 6:11-13 Ариун Библи 2013 (АБ2013)
Би өөрийн гараар ямаршуу том үсгээр та нарт бичиж байгааг минь үз. Махбодоор сайхан харагдахыг хүсдэг хүмүүс Христийн загалмайн төлөө хавчигдахгүйн тулд та нарыг хозлуул гэж албадаж байна. Учир нь хозлуулсан тэд ч өөрсдөө хуулийг үл сахидаг. Харин тэд махбодоор чинь сайрхахын тулд та нарыг хозлуулаг гэж хүсдэг.
Хуваалцах
ГАЛАТ 6 унших