ГАЛАТ 6:1-18
ГАЛАТ 6:1-18 Ариун Библи, 2004 (АБ2004)
Ах дүү нар аа, хэрэв хүн ямар нэгэн буруу юманд эзэмдүүлсэн бол, сүнслэг та нар түүнийг дөлгөөн байдлын сүнс дотор шинэчлэн засагтун. Ингэхдээ өөрийгөө ч хянаж бай. Эс тэгвэл чи ч мөн соригдох вий. Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлц. Тийнхүү Христийн хуулийг хэрэгжүүлэгтүн. Учир нь хэрэв хэн нэг нь юу ч биш атлаа өөрийгөө эрхэм хэмээн боддог бол тэр хүн өөрийгөө мэхэлж байна. Харин хүн бүр өөрийн үйл хэргийг шалга. Тэгвэл уг хүн өөрийгөө бусадтай харьцуулалгүй, өөрөөрөө сайрхах болно. Учир нь хүн бүр өөрийн ачааг үүрнэ. Үгэнд суралцагч нь сургагчтайгаа сайн бүхнээ хуваалцаг. Бүү мэхлэгд. Бурхан элэг доог болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг. Яагаад гэвэл өөрийнхөө махан биед таригч нь махан биеэсээ ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна. Сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байцгаая. Учир нь хэрэв бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна. Тиймээс бид боломж завшаантай байх үедээ бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе. Би өөрийнхөө гараар ямаршуу том үсгээр та нарт бичиж байгааг минь үз. Махан бие дотроо сайхан харагдахыг хүсдэг хүмүүс Христийн загалмайн төлөө хавчигдахгүй байхын тулд та нарыг хөвч хөндөх ёслол үйлд хэмээн албадаж байгаа юм. Учир нь хөвч хөндүүлсэн тэдгээр хүмүүс өөрсдөө хуулийг үл сахидаг. Харин тэд та нарын махан биеэр сайрхахын тулд та нарыг хөвч хөндөх ёслол үйлд хэмээн хүсдэг аж. Харин бидний Эзэн Есүс Христийн загалмайгаар сайрхахаас өөр нь надад бүү байг. Түүгээр дамжуулан надад ертөнц, би ертөнцөд цовдлогдсон юм. Учир нь хөвч хөндөх ба хөвч хөндүүлэхгүйн аль аль нь юу ч биш, харин шинэ бүтээл нь л чухал юм. Энэ зарчмаар явагч хүмүүс болон Бурханы Израилийн дээр амар тайван, өршөөл нь байх болтугай. Үүнээс хойш надад хэн ч гай зовлон бүү авчраг. Учир нь би биедээ Есүсийн оромнуудтай билээ. Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх болтугай. Амен.
ГАЛАТ 6:1-18 Ариун Библи 2013 (АБ2013)
Ах дүү нар аа, хэрэв хэн нэг нь гэмд автсан бол сүнслэг та нар түүнийг дөлгөөн сүнсээр шинэчлэн засагтун. Ингэхдээ өөрийгөө ч хянаж бай. Эс тэгвэл чи ч мөн уруу татагдах вий. Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлц. Тийнхүү Христийн хуулийг хэрэгжүүлэгтүн. Учир нь хэн нэг нь юу ч биш атлаа өөрийгөө эрхэм гэж боддог бол тэр хүн өөрийгөө мэхэлж байна. Харин хүн бүр үйл хэргээ шалга. Тэгвэл уг хүн өөрийгөө бусадтай харьцуулалгүй, өөрийнхөөрөө сайрхах болно. Учир нь хүн бүр ачаагаа үүрнэ. Үгэнд суралцагч нь сургагчтайгаа сайн бүхнээ хуваалцаг. Бүү мэхлэгд. Бурхан элэг доог болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг. Учир нь махбоддоо таригч нь махбодоосоо ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна. Сайныг үйлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна. Тиймээс бид боломжтой үедээ бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе. Би өөрийн гараар ямаршуу том үсгээр та нарт бичиж байгааг минь үз. Махбодоор сайхан харагдахыг хүсдэг хүмүүс Христийн загалмайн төлөө хавчигдахгүйн тулд та нарыг хозлуул гэж албадаж байна. Учир нь хозлуулсан тэд ч өөрсдөө хуулийг үл сахидаг. Харин тэд махбодоор чинь сайрхахын тулд та нарыг хозлуулаг гэж хүсдэг. Харин бидний Эзэн Есүс Христийн загалмайгаас өөр юугаар ч би үл сайрхана. Түүгээр ертөнц надад, би ертөнцөд цовдлогдсон юм. Учир нь хозлуулах эс хозлуулахын аль аль нь юу ч биш, харин шинэ бүтээл нь л чухал юм. Энэ жишгээр явагч хүмүүс болон Бурханы Израиль дээр амар тайван, өршөөл нь байх болтугай. Үүнээс хойш хэн ч надад гай зовлон бүү авчраг. Учир нь би биедээ Есүсийн оромнуудтай билээ. Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл сүнстэй чинь хамт байх болтугай. Амен.