ГАЛАТ 5:13-16
ГАЛАТ 5:13-16 Ариун Библи, 2004 (АБ2004)
Ах дүү нар аа, та нар эрх чөлөө уруу дуудагдсан юм. Гэхдээ та нар эрх чөлөөгөө махан биеийн төлөөх таатай боломж болгож бүү ашигла. Харин бие биедээ хайраар үйлчил. Учир нь Хууль бүхэлдээ нэг үгэнд л багтдаг юм. Энэ нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэн нь мөн. Хэрэв та нар нэг нэгнээ зуудаг, цөлмөдөг бол, та нар бие биеэ хөнөөх вий гэж болгоомжлогтун. Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махан биеийн хүслээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ.
ГАЛАТ 5:13-16 Ариун Библи 2013 (АБ2013)
Ах дүү нар аа, та нар эрх чөлөө өөд дуудагдсан юм. Гэхдээ та нар эрх чөлөөгөө махбодын төлөөх таатай боломж болгож бүү ашигла. Харин бие биендээ хайраар үйлчил. Учир нь хууль бүхэлдээ нэг үгэнд л багтдаг юм. Энэ нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэн нь мөн. Хэрэв та нар нэг нэгнээ зуудаг, цөлмөдөг бол та нар бие биенээ хөнөөх вий гэж болгоомжлогтун. Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махбодын хүсэлээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ.