ГАЛАТ 2:7-9
ГАЛАТ 2:7-9 Ариун Библи, 2004 (АБ2004)
Харин ч эсрэгээрээ, хөвч хөндүүлсэн хүмүүсийн төлөөх сайн мэдээ Петрт даалгагдсан шиг хөвч хөндүүлээгүй хүмүүсийн төлөөх сайн мэдээ надад даалгагдсаныг хараад, (Учир нь Петрийг хөвч хөндүүлсэн хүмүүсийн төлөөх элч болгон дотор нь ажилласан Тэр нь мөн намайг харь үндэстнүүдийн төлөөх элч болгон миний дотор ч идэвхтэй ажилласан) надад өгсөн нигүүлслийг мэдээд, багананууд гэж хүндлэгддэг Иаков, Кеф болон Иохан нар надад болоод Барнабт нөхөрлөлийн баруун гараа сунгасан юм. Ингэснээр бид харь үндэстнүүд уруу, тэд хөвч хөндүүлсэн хүмүүс уруу явах юм.
ГАЛАТ 2:7-9 Ариун Библи 2013 (АБ2013)
Харин ч эсрэгээрээ, хозлуулагсдын төлөөх сайнмэдээ Петрт даалгагдсан шиг хозлуулаагүйчүүдийнх нь төлөөх сайнмэдээ надад даалгагдсаныг хараад, (Учир нь Петрийг хозлуулагсдын төлөөх элч болгон дотор нь ажилласан Тэрээр мөн намайг харийнхны төлөөх элч болгон миний дотор ч идэвхтэй ажилласан) надад өгсөн нигүүлслийг мэдээд, багана гэгддэг Иаков, Кеф болон Иохан нар надад болоод Барнабт нөхөрлөлийн баруун гараа сунгасан юм. Ингэснээр бид харийнхан уруу, тэд хозлуулагсад уруу явах юм.