ГАЛАТ 2:1-10
ГАЛАТ 2:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгээд арван дөрвөн жил өнгөрч, би Барнабын хамт Титийг мөн авч, дахиж Иерусалим уруу явав. Илчлэлтийн дагуу би тийшээ явсан юм. Харь үндэстнүүдийн дунд тунхагладаг сайн мэдээг би тэдэнд хэлэв. Гэхдээ нэр хүндтэй байсан хүмүүст хувьчлан хэлсэн. Учир нь би дэмий гүйдэг буюу гүйсэн байх вий хэмээн эмээсэндээ тэгсэн юм. Харин надтай хамт байсан Тит хэдийгээр грек хүн боловч, түүнийг хөвч хөндүүл хэмээн албадсангүй. Харин энэ нь биднийг боолчлолд оруулахын тулд Христ Есүс дотор бидэнд байгаа эрх чөлөөг минь тагнахаар шургалсан хуурамч ах дүү нараас болсон юм. Гэвч бид тэдний эрхэнд хормын зуур ч ороогүй. Ингэснээр сайн мэдээний үнэн нь та нарт үлдэх юм. Харин эрхэм нэр хүндтэй хүмүүсээс (тэдний хэн байсан нь надад огт хамаагүй. Бурхан нүүр царайг хардаггүй) надад нэмсэн юм ер алга. Харин ч эсрэгээрээ, хөвч хөндүүлсэн хүмүүсийн төлөөх сайн мэдээ Петрт даалгагдсан шиг хөвч хөндүүлээгүй хүмүүсийн төлөөх сайн мэдээ надад даалгагдсаныг хараад, (Учир нь Петрийг хөвч хөндүүлсэн хүмүүсийн төлөөх элч болгон дотор нь ажилласан Тэр нь мөн намайг харь үндэстнүүдийн төлөөх элч болгон миний дотор ч идэвхтэй ажилласан) надад өгсөн нигүүлслийг мэдээд, багананууд гэж хүндлэгддэг Иаков, Кеф болон Иохан нар надад болоод Барнабт нөхөрлөлийн баруун гараа сунгасан юм. Ингэснээр бид харь үндэстнүүд уруу, тэд хөвч хөндүүлсэн хүмүүс уруу явах юм. Бидэнд ядуусыг санаж байгаарай хэмээн захисан билээ. Чухамдаа би үүнийг л биелүүлэхийг эрмэлзэж явсан юм.
ГАЛАТ 2:1-10 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэгээд арван дөрвөн жилийн дараа би Барнабын хамт Титийг мөн авч, дахин Иерусалим уруу явав. Илчлэлийн дагуу би тийшээ явсан юм. Харийнхны дунд тунхагладаг сайнмэдээг би тэдэнд, ялангуяа нэр хүндтэй хүмүүст хувьчлан хэлсэн. Учир нь би дэмий гүйх буюу гүйсэн байх вий гэсэндээ тэгсэн юм. Харин надтай хамт байсан Тит хэдийгээр грек боловч, түүнийг хозлуул гэж албадсангүй. Харин ингэсэн нь биднийг боолчлохын тулд Христ Есүс дотор бидэнд байгаа эрх чөлөөг минь тагнахаар шургалсан хуурамч ах дүү нараас болсон юм. Гэвч бид тэдний эрхэнд хормын зуур ч ороогүй. Ингэснээр сайнмэдээний үнэн нь та нарт үлдэх юм. Харин нэр хүндтэйчүүдээс (тэдний хэн байсан нь надад огт хамаагүй. Бурхан нүүр царайг хардаггүй) надад олдож нэмэгдсэн зүйл байгаагүй. Харин ч эсрэгээрээ, хозлуулагсдын төлөөх сайнмэдээ Петрт даалгагдсан шиг хозлуулаагүйчүүдийнх нь төлөөх сайнмэдээ надад даалгагдсаныг хараад, (Учир нь Петрийг хозлуулагсдын төлөөх элч болгон дотор нь ажилласан Тэрээр мөн намайг харийнхны төлөөх элч болгон миний дотор ч идэвхтэй ажилласан) надад өгсөн нигүүлслийг мэдээд, багана гэгддэг Иаков, Кеф болон Иохан нар надад болоод Барнабт нөхөрлөлийн баруун гараа сунгасан юм. Ингэснээр бид харийнхан уруу, тэд хозлуулагсад уруу явах юм. Бидэнд ядуусыг санаж байгаарай гэсэн нь чухамдаа хийхийг эрмэлздэг зүйл минь юм.