ЕЗЕКИЕЛ 36:25-36

ЕЗЕКИЕЛ 36:25-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь болон хамаг шүтээнүүдээс чинь цэвэрлэх болно. Түүнээс гадна, Би та нарт шинэ зүрхийг өгч, та нарын дотор шинэ сүнсийг оруулна. Би та нарын махан биеэс чулуун зүрхийг зайлуулж, та нарт махан зүрхийг өгнө. Би Өөрийн Сүнсийг та нарын дотор оруулж, та нарыг Өөрийн тогтоолуудаар явуулна. Та нар Миний зарлигийг сахихад анхаарах болно. Миний та нарын өвөг дээдэст өгсөн газарт та нар амьдрах болно. Та нар Миний ард түмэн болж, Би та нарын Бурхан болно. Мөн Би та нарыг хамаг бузартлаас чинь аварна. Би үр тариаг дуудаж, түүнийг үржүүлж, та нарын дээр өлсгөлөнг үл авчирна. Та нар үндэстнүүдийн дунд өлсгөлөнгийн доромжлолыг дахин авахгүйн тулд Би модны үр жимс болон тариан талбайн ургацыг арвин болгоно. Тэгээд та нар өөрсдийн хорон муу зам болон сайн бус үйлсээ санаж, өөрсдийн нүдний өмнө өөрсдийн хууль бус болон жигшүүрт үйлсийн төлөө өөрсдийгөө жигших болно. Би үүнийг та нарын төлөө үйлдэж байгаа юм биш» гэж Эзэн БУРХАН тунхаглаад «Энэ нь та нарт мэдүүлэгдэг. Израилийн гэр ээ, өөрсдийн замуудын төлөө ичиж, зовогтун». “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би та нарыг хамаг хууль бусаас чинь цэвэрлэх өдөрт хотуудад хүмүүсийг суулгаж, балгаснуудыг дахин барих болно. Зэлүүд газар нь дайран өнгөрөх хүн бүрийн нүдэнд хоосорсон газар хэмээн үзэгдэж байхын оронд хагалагдах болно. Тэд ”Энэ зэлүүд газар нь Едений цэцэрлэг адил болов. Хоосорсон, зэлүүд газрууд болон нурсан хотууд бэхлэгдэж, оршин суугчидтай болов” хэмээнэ. Тэгээд та нарын эргэн тойронд үлдсэн үндэстнүүд нь ЭЗЭН Би нурсан газруудыг барьж засан, хоосорч үгүйрсэн газруудад тарьсан гэдгийг мэдэх болно. ЭЗЭН Би үүнийг айлдсан, үүнийг үйлдэх болно».

ЕЗЕКИЕЛ 36:25-36 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь, хамаг шүтээнээс чинь цэвэрлэх болно. Тэгээд Би та нарт шинэ зүрхийг өгч, та нарын дотор шинэ сүнсийг өгнө. Би бие махбодоос чинь чулуун зүрхийг зайлуулж, та нарт махан зүрхийг өгнө. Би Сүнсээ та нарын дотор оруулж, та нарыг зарлигуудаараа явуулна. Та нар тогтоолуудыг минь сахин үйлдэнэ. Эцэг өвгөдөд тань Миний өгсөн газарт та нар амьдрах болно. Та нар ард түмэн минь болж, Би Бурхан чинь болно. Мөн Би та нарыг хамаг бузраас чинь аварна. Би үр тариаг дуудан үржүүлж, та нарын дээр өлсгөлөнг үл авчирна. Та нар үндэстнүүдийн дунд өлсгөлөнгийн улмаас тохуурхуулахгүйн тулд Би модны үр жимс, тариан талбайн ургацыг арвин болгоно. Тэгээд та нар ёрын муу замнал, сайн бус үйлсээ санаж, хилэнц, жигшүүрт үйлсийнхээ төлөө нүднийхээ өмнө өөрсдийгөө жигшинэ. Би үүнийг та нарын төлөө үйлдэж байгаа юм биш» гэж Эзэн БУРХАН тунхаглаад «Энэ нь та нарт мэдэгдэг. Израилийн гэр ээ, замуудынхаа төлөө ичиж зовогтун» гэв. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нарыг хамаг хилэнцээс чинь цэвэрлэх өдөртөө Би хотуудад хүмүүсийг суулгаж, балгаснуудыг дахин барьж босгоно. Зэлүүд газар нь дайран өнгөрөх хүн бүрийн нүдэнд хоосорсон газар гэж үзэгдэж байхын оронд хагалагдах болно. Тэд “Энэ зэлүүд газар нь Едений цэцэрлэг адил болов. Хоосорсон, зэлүүд газрууд, нурсан хотууд бэхлэгдэж, оршин суугчидтай болов” хэмээнэ. Тэгээд та нарын эргэн тойронд үлдсэн үндэстнүүд нь ЭЗЭН Би нурсан газруудыг барьж засан хоосорч үгүйрсэн газруудад тарьсан гэдгийг мэдэх болно. ЭЗЭН Би үүнийг айлдсан, үүнийг үйлдэх болно.»

ЕЗЕКИЕЛ 36:25-36

ЕЗЕКИЕЛ 36:25-36 АБ2004ЕЗЕКИЕЛ 36:25-36 АБ2004ЕЗЕКИЕЛ 36:25-36 АБ2004