ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 36:20-38

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 36:20-38 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэгээд тэрээр асарт зориулан дүнзнүүдийг хуайс модоор босоогоор нь хийв. Дүнз бүрийн урт нь арван тохой, дүнз бүрийн өргөн нь нэг тохой хагас байв. Дүнз бүрд хооронд нь холбосон нэг нь нөгөөгийнхөө харалдаа хоёр углуурга байсан агаад асрын бүх дүнзийг тэрээр тийнхүү хийв. Тэрээр асарт зориулж өмнө зүгт, асрын баруун талд нь хорин дүнзийг хийв. Хорин дүнзэн доор дөчин мөнгөн углуур, нэг дүнзэн доорх хоёр углуургад зориулж хоёр углуурыг мөн нөгөө дүнзэн доорх хоёр углуургад зориулж хоёр углуурыг хийв. Тэгээд асрын нөгөө тал буюу хойд зүгт нь тэр хорин дүнзийг дөчин мөнгөн углуурын хамт, нэг дүнзэн доор хоёр углуур, нөгөө дүнзэн доор хоёр углуур хийв. Асрын ар талд нь буюу баруун зүгт зориулан тэрээр зургаан дүнз хийжээ. Асрын ар талын булангуудад тэр хоёр дүнз хийв. Тэдгээр нь доогуураа салангид боловч дээгүүрээ эхний гархинд холбогдсон бөгөөд тэрээр хоёр буланд зориулан хоёр дүнзийг ийнхүү хийв. Тэнд арван зургаан мөнгөн углуур бүхий найман дүнз байсан ба дүнз бүрийн доор хоёр углуур байв. Дараа нь тэр хуайс модоор асрын нэг талын дүнзнүүдэд зориулан таван хөндөл хийж асрын нөгөө талын дүнзнүүдэд зориулан таван хөндөл мөн баруун зүгт буюу асрын ар талд зориулан таван хөндлийг хийв. Тэр дүнзнүүдийн дундуур нэг захаас нөгөө зах хүртэл үргэлжлэх голын хөндөл хийв. Тэгээд тэр дүнзнүүдийг алтаар бүрээд, хөндлүүдийг тогтоох алтан гархинуудыг нь хийж, хөндлүүдийг алтаар бүрэв. Дараа нь тэр хөх, ягаан, час улаан даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар хөшиг хийв. Үүний дээр уран хийц болох херубуудыг тэрээр хийв. Түүнд зориулаад тэрээр хуайс модоор дөрвөн багана хийгээд алтаар бүржээ. Дэгээнүүд нь алтан байв. Баганануудад зориулан тэрээр дөрвөн мөнгөн углуурыг цутгав. Тэр асрын үүдэнд хөх, ягаан, час улаан даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар нэхмэл дэлгэц хийв. Мөн таван баганыг нь гадаснуудтай нь хамт хийж, тэдгээрийн орой болон холбоосуудыг нь алтаар бүрсэн агаад таван углуурыг хүрлээр хийжээ.

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 36:20-38 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэгээд тэр асрын дүнзнүүдийг хуайс модоор босоогоор нь хийв. Дүнз тус бүрийн урт нь арван тохой, өргөн нь нэг тохой хагас байв. Дүнз тус бүрд нэг нь нөгөөгийнхөө зэргэлдээ хоёр углуурга байсан ба асрын бүх дүнзийг тэрээр тэгж хийв. Тэр асрын дүнзнүүдийг хийв. Өмнөд талд хорин дүнз байлаа. Хорин дүнзний доор дөчин мөнгөн углуур, нэг дүнзний доорх хоёр углууранд нь зориулж хоёр углуурыг мөн нөгөө дүнзний доорх хоёр углуургад зориулж хоёр углуур хийв. Тэгээд асрын хоёр дахь талд буюу хойд талд нь тэр хорин дүнз хийжээ. Мөн тэдгээрийн дөчин мөнгөн углуур, хоёрыг нь нэг дүнзний доор, хоёрыг нь нөгөө дүнзний доор хийв. Асрын ар тал буюу баруун талд нь тэр зургаан дүнз хийжээ. Асрын ар талын булангуудад тэр хоёр дүнз хийв. Тэдгээр нь доод талаасаа орой хүртэл давхарлагдан, нэг цагирагтай байлаа. Ийнхүү хоёр буланд тэр хоёуланд нь тэгж үйлдэв. Арван зургаан мөнгөн углууртай найман дүнз байсан ба дүнз тус бүрийн доор хоёр углуур байв. Дараа нь тэр хуайс модоор хөндлөвч мод хийж, тавыг нь асрын нэг талын дүнзнүүдэд зориулж хийв. Таван хөндлөвч модыг асрын нөгөө талын дүнзнүүдэд зориулж хийн, мөн таван хөндлөвч модыг баруун тал буюу ар талд асрын дүнзнүүдэд зориулж хийв. Тэр голын хөндлөвч модыг дүнзнүүдийн дундуур нэг захаас нөгөө зах хүрэхээр хийв. Тэгээд тэр дүнзнүүдээ алтаар бүрээд, хөндлөвч моддыг тогтоох алтан цагиргуудыг хийв. Хөндлөвч моддыг алтаар бүрэв. Цаашаа тэр хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар хөшиг хийв. Үүнийг тэр уран хүний урлал болох херубуудын хамт хийв. Түүнд зориулаад тэрээр хуайс модоор дөрвөн багана хийгээд тэдгээрийг алтаар бүрж, мөн дэгээнүүдийг нь алтаар хийв. Багануудад зориулан дөрвөн мөнгөн углуурыг цутгав. Тэр майхны үүдэнд зориулж хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар дэлгэц хийв. Эдгээрийг нэхмэлчид хийжээ. Мөн тэрээр түүний таван багануудыг дэгээнүүдтэй нь хамт хийж, тэдгээрийн оройнуудыг нь болон холбоосуудыг нь алтаар бүрэв. Харин таван углуур нь хүрлээр бүтээгджээ.