ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 33:14-16
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 33:14-16 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэр —Миний оршихуй чамтай хамт явж, Би чамд амралтыг өгнө гэв. Дараа нь Мосе Түүнд —Хэрэв Таны оршихуй бидэнтэй хамт явахгүй бол биднийг эндээс бүү явуулаач. Тэгэхгүй бол, би болон Таны ард түмэн Таны мэлмийд тааллыг олсон нь юугаар мэдэгдэх вэ? Та бидэнтэй хамт явж би болон Таны ард түмэн бид газрын хөрсөн дээр буй бүх ард түмнээс ялгагдсанаар мэдэгдэх биш үү? гэв.
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 33:14-16 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэгтэл Тэр —Миний оршихуй хамт явж, Би чамд амралтыг өгнө гэв. Дараа нь Мосе Түүнд —Хэрэв Таны оршихуй явахгүй бол биднийг эндээс бүү явуулаач. Эс тэгвэл би болон Таны ард түмэн мэлмийд тань тааллыг олсон нь юугаар мэдэгдэх вэ? Та бидэнтэй хамт явж байгаагаар бус уу? Тэгвэл би болон Таны ард түмэн бид газрын хөрсөн дээр буй бүх ард түмнээс ялгагдах юм гэв.