ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 30:22-25
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 30:22-25 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН цааш нь Мосед айлдан — Чи бас өөртөө дараах хамгийн сайн амтлагчийг авагтун. Үүнд: шингэн миррээс таван зуун шекел, анхилуун шанц хоёр дахин багыг буюу хоёр зуун тавин шекел, анхилуун нишингээс хоёр зуун тавин шекел, ариун газрын шекелийн дагуу кассигаас таван зууг, чидун тосноос нэг хин. Эдгээрээр чи сүрчиг найруулагчдын бүтээгдэхүүн болох сүрчигний хольц буюу ариун тослох тосыг хийгтүн. Энэ нь ариун тослох тос болно.
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 30:22-25 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭН цааш нь Мосед айлдан — Чи өөртөө дараах хамгийн сайн үнэртнүүдийг авагтун. Үүнд: шингэн мирр таван зуун шекел, анхилуун шанц түүнээс хоёр дахин багыг буюу хоёр зуун тавин шекел, анхилуун нишинг хоёр зуун тавин шекел, касси таван зуун шекел байх ба бүгд ариун газрын шекелийн дагуу байна. Мөн чидун тос нэг хин байг. Эдгээрээр чи сүрчиг найруулагчдын бүтээл болох сүрчигний хольц буюу ариун тослох тосыг хийгтүн. Энэ нь ариун тослох тос болно.