ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 3:10-12
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 3:10-12 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тиймээс, одоо нааш ир. Би чамайг Фараон уруу илгээж, чамаар Өөрийн ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египетээс авчруулъя гэв. Гэвч Мосе Бурханд —Фараон уруу очиж, Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах гэдэг би хэн юм бэ? гэж хэлсэнд, Тэр —Би чамтай заавал хамт байна. Чи ард түмнийг Египетээс гарган авчраад, та нар энэ ууланд Бурханд мөргөнө. Энэ нь чамд Миний чамайг илгээсний тэмдэг болно гэж айлдав.
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 3:10-12 Ариун Библи 2013 (АБ2013)
Тиймээс одоо явагтун, Би чамайг Фараон уруу илгээж, чамаар Өөрийн ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египетээс авчруулъя гэв. Гэвч Мосе, Бурханд —Фараон уруу очиж, Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах гэдэг би хэн юм бэ? гэж хэлэв. Тэгэхэд Тэр —Би чамтай заавал хамт байна. Чи ард түмнийг Египетээс гарган авчирч, та нар энэ ууланд Бурханд мөргөх болно. Энэ нь чамд Би чамайг илгээсний тэмдэг болно гэж айлдав.