ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 3:1-6

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 3:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

Мосе өөрийн хадам эцэг Мидианы тахилч Иетрогийн хонин сүргийг хариулж байв. Тэр сүргийг цөлийн баруун талд аваачиж, Бурханы уул Хоребт хүрчээ. ЭЗЭНий тэнгэр элч бутан дотроос галын дөл дунд түүнд үзэгдэв. Үзэгтүн, бутанд гал дүрэлзэж байсан боловч бут шатахгүй байгааг Мосе харлаа. Тэгээд Мосе —Бут яагаад шатахгүй байгаа энэ гайхамшигт үзэгдлийг одоо би очиж харах ёстой гэлээ. Түүний харахаар эргэхийг ЭЗЭН хараад, бутны дундаас Бурхан түүнийг дуудан —Мосе! Мосе! гэсэнд, тэр —Би энд байна гэж өгүүлэв. Тэгтэл Тэр —Наашаа бүү ойрт! Чиний зогсож байгаа газар бол ариун газар учраас чи хөлөөсөө шаахайгаа тайл гэж айлдав. Мөн —Би чиний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан гэж айлдсанд, Мосе Бурханыг үзэхээс айж, нүүрээ нуув.

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 3:1-6 Ариун Библи 2013 (АБ2013)

Мосе хадам эцэг Мидианы тахилч Иетрогийнхоо хонин сүргийг хариулж байв. Тэрээр сүргийг цөлийн араар тууж, Бурханы уул Хоребт хүрчээ. ЭЗЭНий тэнгэрэлч өргөст бутан дундаас галын дөлөн дунд түүнд үзэгдэв. Харагтун, бутанд гал дүрэлзэж байсан боловч бут шатахгүй байгааг Мосе харлаа. Тэгээд Мосе —Бут яагаад шатахгүй байгаа энэ гайхамшигт үзэгдлийг очиж харъя байз гэлээ. Тэрээр харахаар эргэснийг ЭЗЭН үзсэн агаад бутан дундаас түүнийг Бурхан дуудан —Мосе! Мосе! гэсэнд тэрээр —Би энд байна гэж хэлэв. Тэгтэл —Наашаа бүү ойрт! Чиний зогсож байгаа газар ариун газар учраас хөл дэх шаахайгаа тайл гэж Тэр айлдав. Мөн —Чиний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан Би байгаа юм гэж айлдсанд Мосе, Бурханыг үзэхээс айж нүүрээ нуув.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна