ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 2:23-25
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 2:23-25 Ариун Библи, 2004 (АБ2004)
Урт хугацаа өнгөрч, Египетийн хаан нас барав. Израилийн хөвгүүд боолчлолоос болж санаа алдан, уйлжээ. Боолчлолоос болж тусламж гуйсан тэдний хашхираан Бурханд хүрэв. Бурхан тэдний ёолох дууг сонсож, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан Өөрийн гэрээг санав. Бурхан Израилийн хөвгүүдийг харж анхаарав.
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 2:23-25 Ариун Библи 2013 (АБ2013)
Урт хугацаа өнгөрч, Египетийн хаан өөд болов. Израилийн хөвгүүд боолчлолоос болж сүүрс алдан орилжээ. Боолчлолоос болж тусламж гуйсан тэдний хашхираан Бурханд хүрлээ. Бурхан тэдний ёолох дууг сонсоод, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан гэрээгээ санав. Бурхан, Израилийн хөвгүүдийг харжээ. Тэгээд Бурхан тэдэнд санаа тавив.