ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 14:26-31
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 14:26-31 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭН, Мосед —Далай дээгүүр гараа сунгаж, египетчүүд болон тэдний тэрэгт цэрэг, тэдний морин цэргүүд дээр усыг буцаагтун гэв. Мосе далай дээгүүр гараа сунгалаа. Египетчүүдийг ус сөрөн зугтаж байхад нь үүрийн гэгээнээр далай буцаж хэвэндээ оров. ЭЗЭН, египетчүүдийг далайн дунд живүүлэв. Ус буцан ирж, тэрэгт цэрэг ба морин цэргүүд буюу израильчуудын хойноос далай уруу орсон Фараоны бүх цэргийг бүрхэн авсанд тэднээс нэг нь ч үлдсэнгүй. Харин Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явж, ус тэдний баруун зүүн талд хана мэт байв. Ийнхүү ЭЗЭН тэр өдөр Израилийг египетчүүдийн гараас аварлаа. Далайн эрэг дээрх египетчүүдийн цогцсыг Израиль харав. Египетчүүдийн эсрэг ЭЗЭНий үйлдсэн агуу хүчийг израильчууд хараад, ард түмэн ЭЗЭНээс эмээн ЭЗЭН хийгээд Түүний зарц Мосед итгэв.
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 14:26-31 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН Мосед —Далай дээгүүр гараа сунгаж, египетчүүд болон тэдний тэрэгнүүд, тэдний морин цэргүүд дээр усыг буцаагтун гэв. Мосе далайн дээгүүр гараа сунгалаа. Египетчүүдийг ус сөрөн зугтаж байхад нь үүрийн гэгээнээр далай буцаж хэвэндээ оров. ЭЗЭН египетчүүдийг далайн дунд живүүлэв. Ус буцан ирж, тэрэгнүүд ба морин цэргүүд, израильчуудын хойноос далай уруу орсон Фараоны бүх цэргийг бүрхэн авсанд, тэднээс нэг нь ч үлдсэнгүй. Харин Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явж, ус тэдний баруун зүүн талд хана мэт байв. Ийнхүү ЭЗЭН тэр өдөр Израилийг египетчүүдийн гараас аварлаа. Далайн эрэг дээрх египетчүүдийн цогцсуудыг Израиль харав. Египетчүүдийн эсрэг ЭЗЭНий үйлдсэн агуу хүчийг израильчууд хараад, ард түмэн ЭЗЭНээс эмээн, ЭЗЭН болон Түүний зарц Мосед итгэв.