ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 1:9-22

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 1:9-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэр өөрийн ард түмэнд —Үзэгтүн! Израилийн хөвгүүдийн ард түмэн биднээс олон, бас хүчтэй боллоо. Тэдэнд нарийн ухаанаар хандацгаая. Тэгэхгүй бол тэд олон болж, дайн гарах үед биднийг үзэн яддаг хүмүүстэй нийлж, бидний эсрэг байлдаж, энэ газраас гарах болно гэв. Тиймээс тэднийг хүнд хүчир ажлаар зовоохын тулд тэдний дээр ажлын дарга нарыг тавив. Тэд Фараонд зориулж Питом болон Раамсес гэдэг агуулах хотуудыг барив. Гэвч тэднийг хэдий чинээ зовоох тусам тэд төдий чинээ үржиж, улам бүр тархлаа. Тиймээс египетчүүд Израилийн хөвгүүдээс болж айдаст автав. Египетчүүд Израилийн хөвгүүдийг хүнд хүчир ажилд албадан шахав. Тэдэнд оноосон хүнд хүчир ажлууд болох шавар зуурах, тоосго цохих болон хээрийн янз бүрийн ажлаар египетчүүд тэдний амьдралыг гашуун зовлонтой болгов. Дараа нь Египетийн хаан Шифра ба Пуа гэдэг еврей эх баригчдад — Та нар еврей эмэгтэйчүүдийг эх барих үедээ төрөх сандал дээр тэднийг ажиглаж байгаад хэрэв хүү төрвөл үхүүлж, харин охин төрвөл амьд үлдээ гэв. Харин эх баригчид Бурханаас эмээж, Египетийн хааны тушааснаар хийлгүй, харин хөвгүүдийг амьд үлдээв. Тиймээс Египетийн хаан эх баригчдыг дуудаж, тэдэнд —Та нар юунд ийм юм хийж хөвгүүдийг амьд үлдээв? гэв. Эх баригчид Фараонд —Еврей эмэгтэйчүүд египет эмэгтэйчүүдтэй адилгүй юм. Тэд эрүүл чийрэг болохоор эх баригчийг ирэхээс өмнө төрсөн байдаг гэж хариулав. Иймээс Бурхан эх баригчдад сайнаар ханджээ. Ард түмэн олширч маш хүчирхэг болов. Эх баригчид Бурханаас эмээсэн тул Тэр тэдэнд гэр бүл бий болгон өгөв. Тэгэхэд Фараон бүх ард түмэндээ —Шинээр төрсөн хүү бүрийг та нар Нил мөрөнд хаяж, охин бүрийг амьд үлдээ гэж тушаав.

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 1:9-22 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэрээр ард түмэндээ —Үзэгтүн! Израилийн хөвгүүдийн ард түмэн биднээс олон бас хүчтэй боллоо. Тэдэнд нарийн ухаанаар хандацгаая. Тэгэхгүй бол тэд олширч, дайн гарах үед биднийг үзэн яддаг хүмүүстэй нийлэн бидний эсрэг байлдаж энэ газраас гарах болно гэв. Ингээд тэднийг хүнд хүчир ажлаар туйлдуулахын тулд тэдний дээр ажил хянагчдыг тавив. Тэд Фараонд зориулж Питом, Рамесес гэдэг агуулах хотуудыг барилаа. Гэвч тэднийг хэдийчинээ зовоох тусам тэд төдийчинээ олширч, улам бүр тархлаа. Тиймээс египетчүүд Израилийн хөвгүүдээс болж айдаст автав. Египетчүүд Израилийн хөвгүүдийг ажилд албадан шахав. Тэднийг албадан шахсан хүнд хүчир ажлууд болох шавар зуурах, тоосго цохих мөн хээрийн янз бүрийн ажлаар тэдний амьдралыг египетчүүд гашуун зовлонтой болгов. Дараа нь Египетийн хаан нэгийг нь Шифра, нөгөөг нь Пуа гэдэг еврей эх баригч нарт — Та нар еврей эмэгтэйчүүдийг амаржихад нь эх барихдаа хүү байхыг харвал үхүүлж, харин охин байвал амьд үлдээ гэв. Гэтэл эх баригч нар Бурханаас эмээж, Египетийн хааны тушааснаар эс үйлдэн, хөвгүүдийг амьд үлдээв. Тиймээс Египетийн хаан эх баригч нарыг дуудаж, тэдэнд —Та нар юунд ийм юм хийж хөвгүүдийг амьд үлдээв? гэв. Эх баригчид Фараонд —Еврей эмэгтэйчүүд египет эмэгтэйчүүдтэй адилгүй юм. Тэд хүч тэнхээтэй болохоор эх баригчийг тэдэн дээр ирэхээс өмнө төрчихсөн байх юм гэж хариулав. Иймээс Бурхан эх баригчдад сайнаар ханджээ. Ард түмэн олширч, маш хүчирхэг болов. Эх баригчид Бурханаас эмээсэн тул Тэр тэдэнд гэр бүл бий болгож өгчээ. Тэгэхэд Фараон бүх ард түмэндээ —Шинээр төрсөн хүү бүрийг та нар Нил мөрөнд хаяж, охин бүрийг амьд үлдээ гэж тушаав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна