ЕСТЕР 7:5-7
ЕСТЕР 7:5-7 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгэхэд Ахашверош хаан Естер хатнаас —Тэр чинь хэн бэ? Ийн үйлдэхийг зүрхлэгч тэр хүн хаана байна вэ? гэж асуув. Естер —Дайсан болон өстөн бол энэ хорон санаат Хаман! гэв. Тэгэхэд Хаман хаан болон хатны өмнө айв. Тэгэхэд хаан хилэгнэн, дарс уухаа больж босоод ордны цэцэрлэг уруу оров. Харин Хаман хатан Естерээс амиа гуйхаар үлдэв. Учир нь хаан түүний эсрэг хор хөнөөлийг тогтоосныг тэр харжээ.
ЕСТЕР 7:5-7 Ариун Библи 2013 (АБ2013)
Ахашверош хаан, Естер хатнаас —Тэр чинь хэн бэ? Ийн үйлдэхийг зүрхлэгч хүн хаана байна вэ? гэж асуухад Естер —Дайсан бөгөөд өстөн нь энэ муу санаат Хаман! гэв. Хаман тэгэхэд хаан, хатан хоёрын өмнө айн чичирч эхлэв. Хаан хилэгнэн, дарс уухаа больж босоод ордны цэцэрлэг уруу оров. Харин өөрийг нь хөнөөхөөр хаан шийдсэн гэдгийг Хаман харсан тул хатан Естерээс амийнхаа төлөө гуйхаар үлдэв.