ЕСТЕР 5:1-5
ЕСТЕР 5:1-5 Ариун Библи 2013 (АБ2013)
Гурав дахь өдөр нь Естер хатныхаа хувцсыг өмсөн, хааны өргөөний дотоод ордонд хааны танхимын өмнө зогсоход, өргөөний үүд өөд харсан хааны танхимд хаан сэнтийдээ залран байв. Естер хатныг ордон дотор зогсож байгааг хаан харсан бөгөөд Естер хааны нүдний өмнө тааллыг олжээ. Хаан гартаа барьсан алтан очирт таягаа Естер уруу сунгахад Естер ойртон очиж, очирт таягийн үзүүрт хүрэв. Тэгээд хаан түүнд —Хатан Естер юу болов? Чи юу хүсээ вэ? Хаант улсын тал ч байсан чамд өгөгдөнө гэв. Тэгэхэд Естер —Хэрэв хаан үүнийг таалбал, өөрт нь бэлтгэсэн найранд маань хаан Хаман нар энэ өдөр ирэг гэв. Хаан —Естерийн хэлсний дагуу үйлдэхийн тулд Хаманыг түргэлүүл гэжээ. Тэгээд хаан болон Хаман, Естерийн бэлдсэн найранд ирэв.
ЕСТЕР 5:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
Гурав дахь өдөр нь Естер хатныхаа хувцсыг өмсөн, хааны дотоод ордонд хааны өрөөний өмнө зогсоход ордны үүдний өөдөөс харсан өрөөндөө хааны сэнтийдээ хаан залран байв. Хаан Естер хатныг ордон дотор зогсож байгааг харсанд Естер хааны тааллыг олж, хаан Естер уруу гартаа барьсан очирт алтан таягаа сунгав. Тэгэхэд Естер ойртон очиж, очирт таягийн үзүүрт хүрэв. Тэгээд хаан түүнд —Хатан Естер чамайг юу зовоов? Чи юу хүсэж байна вэ? Хаант улсын тал ч байсан, чамд өгөх болно гэв. Тэгэхэд Естер —Хэрэв хаан таалах аваас, хаан болон Хаман энэ өдөр миний түүнд бэлтгэсэн найранд ирэгтүн гэж хэлэв. Хаан —Бид Естерийн хүслийн дагуу үйлдэхийн тулд Хаманыг түргэн авчир гэв. Тэгээд хаан болон Хаман Естерийн бэлдсэн найранд ирэв.