ЕСТЕР 4:12-14
ЕСТЕР 4:12-14 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэд Естерийн үгийг Мордехаид хэлэв. Мордехаи Естерт ингэж хариул гэж тэдэнд хэлэв. —Хааны ордонд байгаа чи бүх иудейчүүдээс илүүгээр мултарч чадна гэж бүү сана. Учир нь хэрэв чи энэ үед чимээгүй байвал иудейчүүд өөр газраас аврал болоод тусламж олж болох ч, чи болон чиний эцгийн гэр сөнөнө. Чиний хааны эрх дарханд хүрсэн нь энэ цагийн төлөө ч юм билүү, хэн мэдэх вэ?
ЕСТЕР 4:12-14 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэд Естерийн үгийг Мордехаид дамжуулахад тэр тэдэнд Естерт ийн хариул гэв. —Хааны өргөөнд байгаа чи бүх иудей хүнээс ганцаараа мултарч чадна гэж бүү сана. Хэрэв чи энэ үед чимээгүй байвал иудейчүүдэд өөр газраас тусламж, аврал ирж, харин чи болон чиний эцгийн гэр сөнөнө. Хааны эрх дархад хүрсэн чинь энэ цагийн төлөө ч юм бил үү, хэн мэдэх вэ?