ЕСТЕР 3:3-6
ЕСТЕР 3:3-6 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгэхэд хааны дааман хаалганы дэргэд байдаг хааны зарц нар Мордехаид —Чи яагаад хааны зарлигийг зөрчинө вэ? гэв. Тэд түүнд өдөр болгон хэлсэн ч Мордехаи тэднийг сонсдоггүй байв. Тиймээс тэд Мордехаин шалтгаан тэсэх эсэхийг харахаар Хаманд мэдүүлэв. Учир нь Мордехаи тэдэнд өөрийгөө иудей хүн хэмээн хэлжээ. Мордехаиг өөрт нь бөхийх ч үгүй, хүндэтгэл үзүүлэх ч үгүй байгааг үзээд Хаман уур хилэнгээр дүүрэв. Гэвч тэр Мордехаид ганцааранд нь халдахыг үл тоомсорлов. Учир нь тэд түүнд Мордехаин ард түмэн нь хэн болохыг хэлсэн учир Хаман Ахашверошийн бүх хаант улсаар тархсан Мордехаин ард түмэн, бүх иудейчүүдийг устгахаар санаархав.
ЕСТЕР 3:3-6 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэгэхэд хааны дааман хаалганы дэргэд байдаг хааны түшмэд, Мордехаид —Чи юунд хааны тушаалыг зөрчинө вэ? гэв. Тэд түүнд өдөр болгон хэлсэн ч Мордехаи тэднийг сонсдоггүй байв. Тиймээс Мордехаиг үгээрээ байх эсэхийг харахаар тэд түүнийг Хаманд мэдүүлэв. Учир нь Мордехаи тэдэнд өөрийгөө иудей хүн гэж хэлжээ. Мордехаиг өөрт нь сөхрөх ч үгүй, мэхийх ч үгүй байгааг үзээд Хаман уур хилэнгээр дүүрэв. Гэвч ганц Мордехаин аминд гар хүрэх нь түүнд бага санагдав. Мордехаин ард түмэн нь хэн болохыг тэд түүнд мэдүүлсэн учир Ахашверошийн бүх хаант улсаар тархсан Мордехаин ард түмэн болох бүх иудей хүнийг хөнөөхөөр Хаман санаархав.