ЕСТЕР 2:19-23
ЕСТЕР 2:19-23 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэгээд онгон охидыг хоёр дахь удаагаа хамтад нь цуглуулахад Мордехаи хааны дааман хаалган тушаа сууж байв. Мордехаин захисан ёсоор Естер үндэс угсаагаа ч, ард түмнээ ч илчилсэнгүй. Учир нь Естер, Мордехаин айлдлагыг түүний асрамжинд байх үеийнх шигээ л даган биелүүлж байв. Тэр өдрүүдэд, Мордехаиг хааны дааман хаалган тушаа сууж байхад босгыг сахиж байсан хааны хоёр тайган Бигтан, Тереш нар хаан Ахашверошт өширхөн, түүний аминд хүрэхийг санаархав. Гэвч Мордехаи үүнийг мэдээд Естер хатанд хэлэхэд Естер үүнийг Мордехаин нэрээр хаанд мэдэгдэв. Уг хэргийг шалгаж, үнэн болохыг олж мэдээд, тэр хоёрыг дүүжлүүрт дүүжлэв. Энэ нь хааны өмнө Шастирын номд бичигджээ.
ЕСТЕР 2:19-23 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгээд онгон охидыг хамтдаа хоёр дахь удаагаа цуглахад Мордехаи нь хааны дааман хаалганы тушаа сууж байв. Естер Мордехаин тушаасанчлан, үндэс угсаагаа ч, ард түмнээ ч хараахан мэдэгдээгүй байв. Учир нь Естер Мордехаин үгийг, түүний халамжинд байх үеийнх шигээ л дагаж байв. Тэр өдрүүдэд Мордехаиг хааны дааман хаалган тушаа сууж байхад хаалгыг сахиж байсан хааны албаны хүмүүсээс хоёр нь буюу Бигтан, Тереш нар өширхөн, хаан Ахашверошт халдахаар зэхэв. Гэвч хуйвалдааныг Мордехаи мэдээд, Естер хатанд хэлэхэд Естер үүнийг хаанд Мордехаин нэрээр мэдэгдэв. Хуйвалдааныг шалгаж, үнэн байсан нь мэдэгдэхэд, тэд хоёул дүүжлүүрт дүүжлэгдэв. Энэ нь хааны өмнө Шастирын номд бичигджээ.