ЕСТЕР 10:1-3
ЕСТЕР 10:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хаан Ахашверош газар нутагтаа болон далайн эрэг хавийн нутагтаа ч алба гувчуур оногдуулав. Түүний эрх мэдэл болон хүч чадлын бүх үйлсийн тухай, мөн Мордехаид хаанаас дэвшүүлж хүртээсэн алдар гавъяаны бүрэн илтгэл, энэ бүхэн нь Персийн болон Медийн хаадын Судрын (он дарааллын) Номд бичигдээгүй гэж үү? Учир нь иудей Мордехаи нь хаан Ахашверошийн удаах хүн байсан ба иудейчүүдийн дунд онцгой нэр төртэйн гадна, өөрийн садан төрлийн тааллыг олсон, ард түмнийхээ сайн сайхныг эрэлхийлж, өөрийн бүхэл үндэстнийхээ аз жаргалын төлөө ярьдаг хүн байлаа.
ЕСТЕР 10:1-3 Ариун Библи 2013 (АБ2013)
Хаан Ахашверош эх газар болон далайн арлуудад ч алба гувчуур ногдуулав. Түүний эрх мэдэл, хүч чадлын бүх үйлс мөн Мордехаид хаанаас дэвшүүлж хүртээсэн алдар гавьяаны бүрэн илтгэл, энэ бүхэн нь Перс болон Медийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? Иудей хүн Мордехаи нь Ахашверош хааны удаах хүн байсан агаад иудейчүүдийн дунд онцгой нэр төртэйгөөс гадна ах дүүсийнхээ тааллыг олсон, ард түмнийхээ сайн сайхныг эрэлхийлсэн, бүх л үндэс угсааныхаа амар тайвны төлөө дуугардаг хүн байлаа.