ЕСТЕР 1:19-22
ЕСТЕР 1:19-22 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хэрэв хаан үүнийг таалбал зарлиг гаргаг! Мөн энэ нь хүчингүй болгуулахгүйн тулд Вашти нь хаан Ахашверошийн өмнө цаашид ирэх ёсгүйг Перс болон Медийн хуульд бичигдэг. Мөн хаан түүний хатны байр суурийг түүнээс илүү зохистой хүнд нь өгөг! Тэгээд хааны гаргах зарлиг нь түүний бүх агуу хаант улс даяар тунхаглагдахад бүх эмэгтэйчүүд нөхрүүдээ, их ч, бага ч хүндлэх болно. Энэ үг хаан болон түүний ноёдын таалалд нийцэж, Мемуканы санал болгосончлон хаан үйлдэв. Тэгээд тэр хааны бүх мужид, тус тусынх нь бичиг үсгээр, ард түмэн бүрд өөрсдийн нь хэлээр зарлиг буулган, эр хүн бүр өөрийн гэртээ эзэн байж, өөрийн ард түмнийхээ хэлээр ярьдаг байх ёстой хэмээсэн захидлуудыг илгээв.
ЕСТЕР 1:19-22 Ариун Библи 2013 (АБ2013)
Хэрэв хаан үүнийг таалбал, хаан Ахашверошийн өмнө Вашти цаашид ирэх ёсгүй гэсэн хааны зарлигийг гарган үүнийг хүчингүй болгохгүйн тулд Перс болон Медийн хуульд бичигдэг! Мөн хатан байр суурийг нь түүнээс илүү зохистой өөр бүсгүйд хаан өгөг! Тэгээд хааны гаргах цааз жаягийг түүний агуу хаант улс даяар сонсгоход эмэгтэйчүүд бүгд нөхрүүдээ их ч бай, дорд ч бай хүндлэх болно гэв. Энэ үг хаан болон ноёд түшмэдийнх нь таалалд нийцэж, Мемуканы хэлснийг хаан ёсоор болгов. Тэрээр хааны бүх аймагт, аймаг бүрийн бичиг үсгээр, ард түмэн бүрийн хэлээр, эр хүн бүр гэртээ эзэн байж, төрөлх хэлээрээ ярьдаг байх ёстой гэсэн захидлуудыг илгээв.