ЕСТЕР 1:10-18

ЕСТЕР 1:10-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

Долоо дахь өдөр хааны зүрх дарсанд баясах үедээ, хаан Ахашверошийн өмнө үйлчилж байсан долоон тайган хүн болох Мехуман, Бизта, Харбона, Бигта, Абагта, Зетар ба Каркас нарт ийн тушаав. Хатан Ваштийн гоо үзэсгэлэнг ард түмэн болон ноёдод харуулахын тулд түүнийг хатных нь титэмтэйгээр хааны өмнө авчрахыг тушаав. Учир нь тэр ихэд үзэсгэлэнтэй ажээ. Гэвч хатан Вашти тайгануудаар дамжуулсан хааны тушаалаар ирэхээс татгалзав. Тэгэхэд хаан ихэд уурсан, цээжин дотор нь хилэн дүрэлзэв. Тэгээд хаан цаг үе ойлгодог мэргэн хүмүүстэй ярилцан (Учир нь хууль болоод шударга ёсыг мэддэг бүхний өмнө хааны ярих нь ёс заншил байв. Перс болон Медийн долоон ноён хааны шадрууд Каршена, Шетар, Адмата, Таршиш, Мерес, Марсена ба Мемукан нар нь хаанд ойр бөгөөд хаант улсынхаа дотор эхний байранд суудаг.) — Тайгануудаар дамжуулсан хаан Ахашверошийн тушаалыг дагаагүй хатан Ваштиг хуулийн дагуу хэрхэх ёстой вэ? хэмээсэнд, хаан болон ноёдын өмнө Мемукан ийн өгүүлэв. —Хатан Вашти зөвхөн хааны өмнө бурууг үйлдээд зогсоогүй, мөн хаан Ахашверошийн бүх муж дахь ноёд болон бүх ард түмний өмнө бурууг үйлдэв. Учир нь хатны үйлдэл нь бүх эмэгтэйчүүдэд мэдэгдэхэд энэ нь тэднийг “Хаан Ахашверош хатан Ваштиг өөрийн өмнө авчрахыг тушаахад тэр ирээгүй” гэж хэлэн нөхрүүддээ хүндэтгэлгүй хандахад хүргэх болно. Энэ өдөр хатны үйлдлийг сонссон Перс болон Медийн сурвалжит эмэгтэйчүүд мөн ийм байдлаар хааны бүх ноёдтой ярих бөгөөд жигшил зэвүүцэл болон уур хилэн их болох болно.

Хуваалцах
ЕСТЕР 1 унших

ЕСТЕР 1:10-18 Ариун Библи 2013 (АБ2013)

Долоо дахь өдөр хааны зүрх дарсанд хөгжин баясах үеэр хаан Ахашверош өмнөө үйлчилж байсан долоон тайган Мехуман, Бизта, Харбона, Бигта, Абагта, Зетар болон Каркас нарт айлдахдаа, хатан Ваштийн гоо үзэсгэлэнг ард түмэн болон засаг ноёдод харуулахын тулд түүнийг хатны титэмтэй нь хааны өмнө авчрахыг тушаав. Учир нь тэр ихэд үзэсгэлэнтэй ажээ. Гэвч хатан Вашти тайгануудын гараар дамжуулсан хааны айлдвар ёсоор ирэхээс татгалзав. Тэгэхэд хаан ихэд уурсан цээжинд нь хилэн дүрэлзэв. Тэгээд хаан хууль ёсоо мэддэг мэргэн хүмүүстэй ярилцан (Учир нь хууль цааз болоод шударга ёсыг мэддэг бүхний өмнө хааны ёс заншил ийм байв. Тэгэхэд Перс болон Медийн долоон ноён, хааны шадрууд Каршена, Шетар, Адмата, Таршиш, Мерес, Марсена болон Мемукан нар түүнд бараа болон хаант улсынхаа дотор дээгүүр залардаг байлаа.) — Тайгануудаар биечлэн дамжуулсан хаан Ахашверошийн айлдлагын дагуу үйлдээгүй хатан Ваштийг хуулийн дагуу бид хэрхэх ёстой вэ? гэсэнд, хаан хийгээд шадар түшмэдийн өмнө Мемукан ийн өгүүлэв. —Хатан Вашти зөвхөн хааны өмнө ч биш мөн хаан Ахашверошийн бүх аймаг дахь засаг ноёд болон хамаг олны өмнө бурууг үйлдэв. Учир нь хатны үйлдэл бусад эмэгтэйчүүдэд хүрэх аваас энэ нь тэднийг “Хаан Ахашверош хатан Ваштийг өөрийн өмнө авчрахыг тушаан айлдахад тэр ирээгүй” гээд нөхрүүддээ хүндэтгэлгүй хандахад хүргэх болно. Энэ өдөр хатны үйлдлийг сонссон Перс болон Медийн сурвалжит эмэгтэйчүүд мөн хааны хамаг ноёдтой ийн ярих бөгөөд жигшил зэвүүцэл, уур хилэн ихсэх болно.

Хуваалцах
ЕСТЕР 1 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна