ЕСТЕР 1:1-9

ЕСТЕР 1:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

Энэ нь Энэтхэгээс Етиоп хүртэлх зуун хорин долоон мужийг хаанчилж байсан Ахашверошийн өдрүүдэд болов. Хаан Ахашверошийн нийслэл Суса дахь өөрийн хаан суудалдаа залрах тэр өдрүүдэд буюу хаанчлалынхаа гурав дахь жилд тэрээр өөрийн бүх ноён, бараа бологчид, Персийн болон Медийн цэргийн дарга нар, язгууртнууд өөрийнх нь мужуудыг захирах ноёдыг өөрийнхөө өмнө байлган найр хийв. Тэгээд тэрээр хааны яруу алдрынхаа баян чинээлгийг болон өөрийн агуу цог жавхлангийнхаа сүр хүчийг олон өдрийн турш, зуун наян хоног харуулав. Эдгээр өдрүүдийг дуусахад хаан нийслэл Суса хотод байсан ихэс дээдсээс хамгийн дордод нь хүртэл бүх хүнд зориулан хааны ордны цэцэрлэгийн хашаанд долоо хоног үргэлжилсэн найр хийв. Тэнд нил өнгийн нарийн маалинган уяануудаар мөнгөн гархинуудтай болон гантиган баганануудтай холбогдсон цагаан болон хөх ягаан өнгийн нарийн маалинган хөшигнүүд байв. Мөн эрээн чулуу, гантиг, тана болон эрдэнийн чулуунуудыг шигтгэн зассан зам дээр алт, мөнгөөр хийсэн буйдангууд байлаа. Янз бүрийн төрлийн алтан саванд уух юмаар үйлчилж байсан бөгөөд хааны элбэг дэлбэгийн дагуу хааны дарс элбэг хүрэлцэхүйц байв. Уух нь хуулийн дагуу байсан бөгөөд хэн ч албадахгүй байв. Учир нь хүн нэг бүр өөрийнхөө хүслийн дагуу байж болно хэмээн хаан ордныхоо түшмэдэд тушаал буулгасан аж. Хатан Вашти мөн хаан Ахашверошийн ордонд эмэгтэйчүүдэд зориулан найр хийв.

Хуваалцах
ЕСТЕР 1 унших

ЕСТЕР 1:1-9 Ариун Библи 2013 (АБ2013)

Энэ нь Ахашверошийн өдрүүдэд болов. Ахашверош нь Энэтхэгээс Етиоп хүртэлх зуун хорин долоон аймгийг хаанчилж байжээ. Суса цайзнаа Ахашверош хаан сэнтийдээ залран байсан тэр өдрүүдэд буюу хаанчлалынхаа гуравдугаар онд өөрийн бүх ноён болон албат нартаа зориулан найр хийв. Перс, Медийн цэргийн хүчин мөн ихэс дээдэс болон аймгуудынх нь засаг ноёд өмнө нь байсанд тэрээр хаанчлалынхаа үлэмж баян чинээлгийг болон өөрийнхөө цог жавхлан, агуу сүр хүчийг олон өдрийн турш, зуун наян хоног харуулав. Энэ өдрүүдийг дуусахад хаан Суса цайзад ихэс дээдээс эгэл дордод нь хүртэл бүх хүнд зориулан хааны ордны цэцэрлэгийн хашаанд долоо хоног үргэлжилсэн найр хийв. Тэнд нил өнгийн нарийн маалинган уяануудаар мөнгөн гархинууд болон гантиг баганануудтай холбогдсон цагаан болон хөх ягаан өнгийн нарийн маалинган хөшигнүүд байв. Мөн эрээн чулуу, гантиг, тана болон эрдэнийн чулуунуудыг шигтгэн зассан зам дээр алтан, мөнгөн буйдангууд байлаа. Зүсэн бүрийн алтан сав суулгаар ууш ундаа түгээсэн бөгөөд хааны өгөөмөр хишгээс усан үзмийн дарс халгиж цалгиж байлаа. Уухыг хууль зарлигаар зөвшөөрсөн бөгөөд хязгаарлалт байсангүй. Учир нь хүн бүр тааллаараа байж болно гэж хаан ордныхоо албатуудад тогтоожээ. Хатан Вашти мөн хаан Ахашверошийн хааны өргөөнд эмэгтэйчүүдэд зориулан найр хийв.

Хуваалцах
ЕСТЕР 1 унших